Пүрэв, 10 сарын 21, 2021
Хадгалсан мэдээ (0)
Халдвар аваад эдгэсэн иргэд гурав дахь тун хийлгэх шаардлагагүй
Цаг үе 

Халдвар аваад эдгэсэн иргэд гурав дахь тун хийлгэх шаардлагагүй

Oyuk Oyuk Oyuk Oyuk
10 сарын 21, 2021
103
0

Коронавирусийн эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэлсэн. Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулж байна.

Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн Спорт хорооны байранд байрлах дархлаажуулалтын цэг зорилтот бүлгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамруулж байв. Өглөөний 09:00 цагаас эхлээд иргэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Э.Оюунбилэг “Ковидын халдвар авсан иргэдэд гурав дахь тунгийн вакцин хийхгүй байгаа. Харин шаардлага хангасан иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна.

Чингэлтэй дүүргийн иргэдээс гадна бусад дүүргийн иргэд ч мөн энэ цэг дээр ирээд нэмэлт тунгаа хийлгэх боломжтой” гэлээ.  Эхний хоёр тундаа хятад вакцин хийлгэсэн иргэдийн олонх нь гурав дахь тундаа Файзер хийлгэх хүсэлтэй байв. Тиймээс иргэдийн сонголтоор вакцины нэмэлт тунг хийж байгааг эмнэлгийн ажилтнууд хэлж байсан юм.

Эх сурвалж:  Ulaanbaatar.mn
Туулын эх болон Заан, Тэрэлж гол орчмын 145 га газрыг хамгаалалтад авав
Л.Оюун-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг төсөвт тусгасан
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration