Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
“Ухаалаг хот” хэлэлцүүлэг боллоо
Цаг үе 

“Ухаалаг хот” хэлэлцүүлэг боллоо

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
344
0

Х.ЭРДЭНЭБУЛГАН

“Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгийн хүрээнд “Ухаалаг хот” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн модератороор Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ажиллав. Мөн “Google” компанийн ахлах инженер Б.Баттулга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хурдасгуур лаб хөтөлбөрийн ахлагч Ж.Санчир, “UBCab”-ын үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр, ZTE корпорацын техник хариуцсан менежер Д.Солонго нар оролцлоо.

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Тиймээс энэ үеэр оролцогчид түгжрэлийг хиймэл оюун ухаан ашиглан бууруулах талаар хэлэлцсэн юм. Мэдээлэл технологи, IT дээр суурилсан түгжрэлийг бууруулах шийдлүүдийг дэлхийн олон улс ашиглаж байгааг  хэлэлцүүлэгт онцлов.  Замыг өргөсгөхөөс илүү тухайн замыг яаж үр дүнтэй ашиглах вэ гэдэг чухал юм. Мөн хувийн машинтай байх хэрэглээ, шаардлагыг бууруулахын тулд үндсэн дэд бүтцээ хэрхэн зохион байгуулах, энэ шаардлагыг мэдээлэл, технологи дээр суурилж, сайжруулсан шийдлийг гаргах хэрэгтэй. Түүнчлэн товчоод дээр авдаг замын хураамжийг ухаалаг байдлаар шийдэх шаардлагатайг хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид хувийн машиныг тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлагатай гэдэгт санал нэгдэж байв. Ингэхдээ хотын төвийг бүсчилж, төлбөрийн систем бий болгох хэрэгтэй. Мөн нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч Д.Ихбаяр энэ үеэр төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулагдаж, энэ чиглэлээр ажлын хэсэг гарсан гэдгийг тодотгов.

Эх сурвалж:  НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэр ирэх сарын 1-нд үйлдвэрлэлийн горимд шилжинэ
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration