Пүрэв, 10 сарын 21, 2021
Хадгалсан мэдээ (0)
Эдийн засгийн сэргэлт хэврэг байна гэв
Эдийн засаг 

Эдийн засгийн сэргэлт хэврэг байна гэв

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
10 сарын 21, 2021
58
0

Х.ЭРДЭНЭБУЛГАН

Азийн Хөгжлийн Банкнаас  “Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2021”-ийг өнөөдөр танилцууллаа. Тус тайланд дурдсанаар манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулснаас ялимгүй буурч 4.6 хувь байхаар таамаглажээ. 

Хэдийгээр цар тахалын нөхцөл байдал арилаагүй ч урд хөршийн эдийн засгийн огцом сэргэлт, экспортын эрэлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн сэргэлт энэ онд үргэлжлэхээр байгаа аж. 

Гэвч манай улсын эдийн засаг сэргэхэд цар тахалын халдварын эрсдэл жин дарах нөлөөтэй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, ковидын халдварын тархалт эрчимжиж, нийтийн эрүүл мэндэд аюул учруулж буй энэ үед эдийн засгийг сэргээх тухай ярих боломжгүй юм.  “Хэдийгээр Монгол Улсын хүн амын 65 гаруй хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан ч, эрүүл мэндийн эрсдэл өндөр, эдийн засаг дахь тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Иймд КОВИД-19 цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах нь эдийн засгийг тогтвортой сэргээхэд тулгарч буй гол сорилт болж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэллээ. 

Энэ оны эхний хагаст уул уурхай болон үйлчилгээний салбар сэргэснээр дотоодын нийт бүтээгдэхүүн 7.1 хувиар өссөн. Гэсэн хэдий ч КОВИД-19 цар тахлын халдварын тоо нэмэгдэж, түүний эсрэг хатуу хөл хорио авч хэрэгжүүлсэн нь барилгын болон хөдөө аж ахуйн салбар агшсан нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн тухай АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд тайларлав. 

Тэрээр “Хувийн хэвшлийн, ялангуяа жижиг дунд бизнесийн зээлийн өсөлт эргэж сэргэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн” гэсэн юм. 

Тус тайланд манай улсын эдийн засаг ирэх онд КОВИД-19 цар тахлын эрсдэл буурах, вакцинжуулалтын эерэг нөлөө бий болох, экспортын үйл ажиллагаанд учирч буй тээвэр, логистикийн хүндрэл арилах, дотоодын эрэлт нэмэгдэх зэрэг эерэг хүлээлтэд үндэслэн эдийн засгийн өсөлт сайжрахаар төсөөлөгдөж байгааг тэмдэглэсэн байна.  

Түүнчлэн жилийн инфляци өнгөрсөн сард 8.9 хувьд хүрч өсөхөд хүнс, тээврийн үнэ болон хоол хүнсээр үйлчлэх үйлчилгээний зардлын өсөлт голлон нөлөөлж цаашид инфляцийн дарамт 2022 онд ч үргэлжлэхээр байгаа ажээ. 


Б.Жавхлан: Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлнэ
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration