Даваа, 12 сарын 6, 2021
Хадгалсан мэдээ (0)
Цалингаасаа төлдөг татварыг зөвхөн “цар тахал” нэрээр үрээд дуусгах нь
Нийгэм 

Цалингаасаа төлдөг татварыг зөвхөн “цар тахал” нэрээр үрээд дуусгах нь

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2021
136
0

С.ХҮРЭЛ

Энэ оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын хууль ихээхэн будлиан дагуулж байна. Өмнөх эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы үед УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан уг хуулиар эрүүл мэндийн байгууллагуудыг улс, хувийнх гэж ялгахгүйгээр чөлөөт өрсөлдөөнд оруулсан нь шинэлэг байв. 

Бүр тодруулбал, та баян, ядуу хэн байхаас үл хамаарч дуртай эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжтой байсан. 

Төлбөрийг оношноос нь хамааруулан эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, иргэнээс төлөх эсвэл хамтын хэлбэрээр төлөх эсэхийг төр зохицуулж өгөх ёстой юм. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоол гэж гарчихаад байхад хууль нь 2021 он шувтарч байхад бүрэн хэрэгжиж эхлээгүй байх жишээтэй. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад дагалдах журмууд нь гараагүй, үндэсний зөвлөл хуралдаагүй гэсэн бүрхэг хариулт өгч байгаа юм.

Угтаа, журам хэмээх хүнд суртлаас болж хэчнээн эрүүл мэндийн байгууллагууд дампуурч, хэчнээн иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй хохирч байгааг таашгүй. Энэ онд эрүүл мэндийн даатгалын санд 1.2 их наяд төгрөг байснаас нэг их наяд төгрөг нь ковидын санхүүжилтэд явсан мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын сангийн данс өнөө маргаашгүй улайх нь нь нэгэнт ил боллоо. Ковид-19 халдвар авсан иргэнийг эмчлэх зардал нийгэмд хамгийн их эргэлзээ, маргаан дагуулж ирсэн нь цаанаа нэг юм буйг илчлэх мэт. Товчхондоо ирээдүйд эрүүл мэнддээ хэрэглэхээр бидний цалингаасаа төлдөг мөнгийг зөвхөн “цар тахал” нэрээр үрээд дуусгах нь.

Бусад өвчнөөр өвдсөн иргэдэд ор олдохгүй, зарим ортой эмнэлэг, сувилалуудтай даатгалаас гэрээ байгуулахгүй өнөөдрийг хүрчээ.Иймд төр, хувийн хэвшлийн эмнэлэг, шинээр байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагууд, иргэд даатгуулагчдын төлөөллүүд зохион байгуулалтад орж тэмцэхээр нэгдэж эхэлжээ.

Эх сурвалж:  www.polit.mn
Олон улсын химийн олимпиадад медаль хүртсэн сурагчдад шагнал гардуулав
"Улаан бүс"-ийн уйлах эрхгүй "дайчид"
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration