Даваа, 12 сарын 6, 2021
Хадгалсан мэдээ (0)
Технологийн дэвшлийг түүчээлэгч буюу зургаан тод өнгө -2
Санхүүгийн гудамж 

Технологийн дэвшлийг түүчээлэгч буюу зургаан тод өнгө -2

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2021
72
0

Д.ОЮУНЧИМЭГ

“ББСБ-ын тур 2021” аялал хоёр дахь өдрөө “Централ капитал”, “Газар капитал партнерс”, “Инвескор хэтэвч” банк бус санхүүгийн байгууллагаар зочилж үргэлжиллээ.  Эхний өдрийн аялалыг эндээс уншаарай. 

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо энэ жилийн оны бүх гишүүдийн хурал болоод шилдэг ББСБ-аар аялах аялалаа цахимаар хийсэн нь цахим шилжилтийн гараа болж буй. Ингэснээр гишүүн байгууллагуудын оролцоо нэмэгдэхийн сацуу хөдөө орон нутгийн ББСБ-уудыг холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцуулах бодлоготой нь нийцэж байгаа хэмээн холбооны гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр онцолж байв. 

АЖИЛЛАГСДЫН УРАМ ЗОРИГ “ЦЕНТРАЛ КАПИТАЛ” ББСБ

аасан гарагийн аяллын эхний буудал “Централ Капитал” ББСБ байлаа. “Централ капитал” банк бус санхүүгийн байгууллага “Бид таныг оргилд хүргэх хүч” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Анх 2016 оноос зээлийн бүх төрлийн үйлчилгээ, даатгалын зуучлал, Факторинг, валют арилжаа бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа хүргэхээр ажиллаж эхэлжээ. 

Өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн Luxury King Tower, УБ пропертиз, ICT group, болон Голомт банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг шилдэг байгууллагуудтай хамтран амжилттайгаар ажиллаж байна. Монгол Улсын санхүүгийн зах зээлд шинийг санаачлагч,  тэргүүлэгч байхыг эрмэлзэн олон улсын санхүүгийн томоохон байгууллагуудтай зээлийн өндөр хүүг бууруулах чиглэлд онцгой анхаарч ажиллаж буйгаа аяллын багийнханд дуулгасан юм. 

Америк болон Канадын хөрөнгө оруулагчидтай хамтран финтек банкны жишиг тогтоон санхүүгийн төдийгүй технологийн салбарын инновацид тулгуурласан төрөл бүрийн бүтээгдэхүүн дээр голлон ажилладаг байна. Өдгөө таван салбар, 43 ажилтантай аж. 

“Централ Капитал”-ын гаргаж буй цахим зээлийн үйлчилгээ  буюу KMobimn нь гурван үе шаттай хэрэгжих ба үндэсний Дата төвийн ХУР системийг 100 хувь ашигладаг аж. Ийнхүү онлайн ашиглан харилцагчиддаа бүтээгдэхүүн санал болгохын сацуу нийслэлийн бүх дүүргийн 72 нотариаттай хамтран ажиллаж зээлийн гэрээг байгуулдаг байна. Цахим тооцоолуурт суурилсан хамгийн шилдэг технологийг ашиглан танд санхүүгээ удирдах боломжийг олгож байгаагаараа тэд бусдаас онцлог юм. 

Түүнчлэн өнгөрсөн онд нийгмийн хариуцлагын хүрээнд гурван ажилтандаа өөрийн эх үүсвэрээр орон сууцны 6-8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл, 10-15 жилийн урт хугацаатай зээл олгосон байна. Үүгээрээ ажиллагсдынхаа урмыг сэргээж, өөрийн ББСБ-даа урт удаан, амжилттай ажиллах зоригийг бадрааж өгчээ.

Уг зээлийг олгохдоо тогтвортой ажиллах шаардлагыг шалгуур болгожээ. Аливаа компанийн хөгжилд ажилтнуудын сэтгэл ханамж маш чухал. Тиймээс ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдэх гарц болгон орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн юм байна. Тэр ч бүү хэл гурван жил тутам хүүг нь бууруулах онцгой урамшуулал ч үүнд багтжээ. Гайхалтай...

“Централ Капитал” ББСБ-ын захирал Ү.Өнөрцэцэг “Гадны харилцагчдын хувьд ч орон сууцны  6-8 хувийн зээл гаргаж болно. Гэхдээ өөрийн байгууллагатай хамтран ажилладаг барилгын компаниудын орон сууцнаас худалдан авсан байх шаардлагыг тавьдаг. Учир нь тухайн компани манайхаас зээл авч орон сууц барих санхүүжилтээ босгодог” гэв. 

Тэрээр “Түшиг багана” компанитай сүүлийн 4-5 жил хамтран ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгалаа. ББСБ-ын хувьд өөрийн хөрөнгөөр үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс зээлийн өндөр эрсдэлийг даах чадварынхаа хэрээр харилцагчдад таатай байх үйлчилгээг санал болгохыг эрмэлздэг байна. Гэхдээ хязгааргүй хэрэгцээ хязгаарлагдмал санхүүжилттэй салбарынхны хувьд үүрч даах хэмжээгээрээ ачаа үүрэхийг чухалчилна. 

Хэдийгээр бага хүүтэй зээл гаргах зорилтод хүрэхийн төлөө ажиллаж байгаа ч банк бусынханд тулгамддаг асуудал хөрөнгийн эх үүсвэр. Үүний нэгэн адилаар “Централ капитал” банк бусынхан ч жижиг, дунд бизнес эрхлэгч болоод орон сууцны ипотекийн зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахыг эрмэлзэж буйгаа ч мөн ярьж байлаа. Ингээд эрч хүчтэй ажилтнуудтай “Централ Капитал” ББСБ-ыг орхиод тодорхой хүүтэй, чадварлаг боловсон хүчин, салтаа манлайлагч “Газар Капитал Партнерс” ББСБ-руу хөлгийн жолоог залсан. 

ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН, ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР “МАНАЙХ”

идний дараагийн зогсоол “Газар капитал партнерс” банк бус санхүүгийн байгууллага байлаа. Тус компанийн салбарын удирдлагын захирал Б.Доржсүрэн биднийг угтан авч байгууллагаараа аялуулсан юм. Тэд “Харилцагчийн амжилт, бидний амжилтын баталгаа” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. 

“Газар капитал партнерс” 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2007 онд зээл, валют арилжаа, санхүүгийн зөвлөгөө үзүүлэх зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Анх байгуулагдсан цагаас эхлэн МҮХАҮТ-ын ТОП аж ахуйн нэгжээр есөн удаа шалгарч байсан нь салбартаа манлайлагч гэдгийг илтгэнэ. 

“Газар капитал партнерс” банк бус санхүүгийн байгууллага  нийслэлд долоо, Дархан-Уул аймагт нэг салбар нэгжтэйгээр ажилладаг байна. Нийт ажиллагсадынхаа ур чадварыг сайжруулах, байгууллагын соёлыг нэвтрүүлэх, ажилтнуудын нийгмийн болон эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, сурч ажиллах боломжоор нь хангахыг зорьж түүндээ хүрч салбартаа бусдыгаа манлайлж байгаа юм байна. Тиймдээ “Газар капитал партнерс”-ийн 2020 онд “Шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч” ББСБ-аар тодорсон нь лавтай. 

МББСБХ-ны хамгийн том дэмжигч гишүүн ББСБ-уудын тэргүүн эгнээнд манай “Газар Капитал Партнерс”-ийнхан байдаг хэмээн гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр аяллын үеэр тодотгож байсан юм.   

Түүнчлэн “Газар Капитал Партнерс”-ийнхан ажилтнуудынхаа мэргэжлийн чадварыг нь дээшлүүлэхэд түлхүү анхаарч байгаагаа хэлсэн юм. Одоогоор тус байгууллагын нийт ажиллагсдын 53 хувь нь эрэгтэй, 47 хувь нь эмэгтэй бөгөөд бүх ажилчдын 33 хувь нь 5-10 жил тогтвор суурьшилтай ажиллажээ. Ямар ч байгууллагын хувьд энэ бол бахархам амжилт.

Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд олон  ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн байна. Тухайлбал, жил бүр “Нэг хүн нэг мод” тарих ажлыг уламжлал болгон зохион байгуулахдаа “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ, Экологийн цагдаагийн албатай хамтран Баянзүрх хайрханыг ойжуулах аяны анхдагч байгууллага болон бусдыг уриалан манлайлсан аж. 

Хамгийн гол нь модыг  тариад орхих биш цогцоор нь шийдэхийг зорьж усжуулах системийг нь шийдсэн нь модны ургалтанд ихээхэн нөлөөтэй байдаг. Түүнчлэн “Ид шидийн орон 1, 2” төсөлд санхүүгийн дэмжлэг болон мод тарих ажилд нь хамтран оролцсоноо мөн сонирхуулсан юм. 

Ковидын хүндрэлтэй цаг үед зээлийн эргэн төлөлтөд хүндрэл гарсан хэдий ч шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хүндрэл, чирэгдэлгүй төдийгүй нэмэлт зардал гаргахгүйгээр шийдвэрлэсэн байна. Харилцагч бүртээ 2.3 хувийн тогтмол хүүг санал болгож байгаа нь салбарын дунджаас даруй 0.6 хувиар бага аж. Бүтээгдэхүүний шаардлага, хүү шимтгэл тодорхой байдаг нь “Газар Капитал Партнерс”-ийнхантай харилцахад харилцагчид хүндрэлгүй, амар байдаг ажээ.  

Харилцагчийг халамжлах ухаалаг зарчим баримтлан ажилладаг “Газар капитал партнерс”-ийнхан харилцагчидын зүгээс  “авсан зээл маш их ашиг өгөөжөө өгсөнд баярлалаа” гэдэг үгнээс их урам авдаг тухайгаа тодотгосон. Ажилтнууд нь харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд нь тусалж байгаа компаниараа бахархдаг байна. 

“Газар капитал партнерс”-ийн хамт олон, үйл ажиллагаатай нь танилцах үеэр чадварлаг боловсон хүчин, тогтвортой ажлын байр “манайх” хэмээн омогшдог болов уу гэсэн сэтгэгдэл төрж байлаа. 

“PCI DSS” СЕРТИФИКАТ “POCKET”-ИЙН ЧАНСААГ ИЛТГЭНЭ

яллалын отгон отог буюу “POCKET”-оор аялахаар хөдлөв. Хоёр өдрийн турш зургаан банк бусаар аялаж өөр өөрийн өнгө аясыг мэдэрч бас бахархаж явлаа. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх ““POCKET” буюу “Инвескор хэтэвч” аяллын багийнхны эцсийн зогсоол байлаа. Монголд сүүлийн хоёр жилийн хугацаанд хиймэл оюун ухаанд суурилсан технологид сууилсан санхүүгийн бүтээгдэхүүний аппликейшнууд эрчимтэй гарч эхэлсэн. Тэдний нэг нь “Pocket” апп юм. 

“Инвескор Хэтэвч” ББСБ 2019 онд Инвескор санхүүгийн байгууллагын охин компани болон үүсгэн байгуулагджээ. Тэд 2020 оны эхэн үеэс цахим төлбөр тооцоо болон зээлийн үйлчилгээ үзүүлэх “Pocket” аппликейшнийг зах зээлд нэвтрүүлсэн юм. 

“Pocket”-ийнхон харилцагчдынхаа санхүүгийн найдвартай туслах байх зорилготой ажиллаж байгаагаа зочдод танилцуулсан. Банк бус санхүүгийн байгууллага зээлийн үйлчилгээг түлхүү үзүүлдэг. Тэгвэл технологид  суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчилгээний цар хүрээ тэлжээ. Тухайлбал, уламжлалт байдлаар зээл авдаг 307 мянган харилцагч байдаг бол финтекээр дамжуулан гурав орчим сая харилцагч үйлчлүүлдэг байна. Одоогоор манай улсын санхүүгийн зах зээлд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 530 гаруй банк бус байдаг бөгөөд үүнээс 22 нь финтект суурилсан үйлчилгээ үзүүлдэг.

“Pocket” аппликейшнхны хувьд цахим системийн аюулгүй байдлыг хангах үүднээс PCI төлбөрийн системийн аюулгүй байдлын олон улсын стандартыг хэрэгжүүлсэн байна. Үүнийг авснаар зөвхөн Монгол төдийгүй олон улсад гарах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн мобайл болон вэб апп-ний хяналт, дотоод болон гадаад тогтмол халдлагын тест хийж сүлжээний дотоод гадаад хяналт, хамгаалалттай “PCI DSS” сертификаттай. SISA байгууллагаас олгодог энэ сертикфикатыг тэр бүр газрууд авдаггүй юм байна. Манай улсын хувьд системийн дөрвөн банкны хоёр нь л дээрх баримт бичгийг авч чаджээ. 

“Инвескор хэтэвч” компани энэ оны эхний хагас жилд ойролцоогоор 222 сая төгрөгийн татвар төлсөн байна. Мөн энэ хугацаанд 750 мянган онлайн зээл олгожээ. Онлайн зээлийн давуу тал энгийн атлаа сонирхолтой байв. Учир нь дээрх  тооны зээлийг уламжлалт байдлаар олгосон бол 12 тонн цаас ашиглах байжээ. 

Түүнчлэн 31250 өдрийг хэмнэсэн бол 20 тонн шатахуун зарцуулалтыг бууруулах боломжтой байгааг тус компанийн Борлуулалт, үйлчилгээний газрын захирал н.Насанбат онцлон тэмдэглэж байв.