Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Мал эмнэлгийн олон улсын эрдэмтэд цахимаар хуралджээ
Цаг үе 

Мал эмнэлгийн олон улсын эрдэмтэд цахимаар хуралджээ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
423
0

И.ОТГОН

Мал эмнэлгийн хүрээлэнгийн 60 жилийн ойг тохиолдуулан “Мал эмнэлгийн шинжлэх ухаан–тогтвортой хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 18-нд  цахимаар амжилттай зохион байгуулжээ. Хуралд 11 орны 30 гаруй их сургууль, хүрээлэнгийн төлөөлөгчид оролцсон байна. 

Хурлыг Мал эмнэлийн захирал, ХААШУА-ийн гишүүн профессор Б.Батцэцэг нээж, нээлтийн үйл ажиллагаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич, ХААШУА-ийн тэргүүлэгч Б.Бямбаа, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. 

Мал эмнэлгийн хүрээлэн нь гадаад хамтын ажилллагаанд онцгой анхаарч ирсний үр дүнд 1986 оноос хойш олон жилийн тууштай хамтын ажиллагаатай Олон улсын цөмийн энергийн агентлаг/ОУЦЭА/-ийн төсөл, АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтарсан  эрүүл мэндийн мэргэжшсэн судлаач бэлтгэх D43 зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. 

Mөн Японы ЖАЙКА байгууллагын санхүүжилттэй “Монгол оронд тохиолддог цусны эгэл биетнээр үүсгэгддэг өвчнүүдийн тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь” (2014-2019) нэртэй Монгол Улсад хэрэгжсэн анхны САТРЕПС төслийг Япон улсын Обихиро их сургууль, Эгэл биетэн судлалын үндэсний төвтэй хамтран амжилттай хэрэгжүүлжээ. 

Түүнчлэн Монголд хэрэгжиж байгаа удаах САТРЕПС-ийн төслүүд болох “Ям сүрьеэ өвчний хяналт" төслийг  Япон улсын Хоккайдо их сургууль, " Нүүдэлчин монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээр тэжээлийн зэрлэг ургамлыг= зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг нөхөн сэргээх  нь" төслийг Япон улсын Тохоку их сургуультай хамтран  цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтыг даван туулж хэрэгжүүлж байна. 

Хуралд зочин илтгэгчээр АНУ-ын Texas, Duke- ийн Их сургуулийн проф. Gregory C. Gray, Канзасын Их сургуулийн проф, шинээр сэргэж буй болон Зооноз өвчний төвийн захирал Jürgen A. Richt, Япон улсын Обихиро их сургуулийн гүйцэтгэх захирал, проф. N. Inoue, Сингапурын Их сургуулийн проф. Yuan-Kun Lee нар болон АНУ, Япон, ОХУ, Сингапур, Австри, Солонгос, Энэтхэг, Тайвань, БНХАУ, Казахстан зэрэг орны нийт 32 их сургууль, хүрээлэнгийн нэр хүндтэй профессорууд, судлаачид уригдан оролцсон байна. Энэхүү олон улсын хуралд мал амьтны шинэ болон дахин сэргэж буй зооноз, халдварт өвчнүүд, тэдгээрээс сэргийлэх, өвчний үүсгэгчийн генийн нарийвчилсан судалгаа, дэлхий дахины анхаарлын төвд буй COVID19 –ийн талаар, мөн цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүнсний аюулгүй байдал, шинэ эм, ургамлын гаралтай бэлдмэлийн судалгаа зэрэг чиглэлүүдээр нийгэм, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий нийт 35 илтгэл хэлэлцлээ.

Ийнхүү олон улсын байгууллага, судлаачид хоорондын гадаад хамтын ажиллагаа, залгамж халааг бэхжүүлэх, судалгааны үр дүнг олон нийтэд нээлттэй түгээж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж олгох гүүр батжиж,  шинэ санаа төрүүлсэн, өгөөжтэй  хурал болж өндөрлөв.

Монголын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс  эрдэмтэн судлаачдын олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлсэн материалын тоо, эрдэмтэн судлаачдын чадавхи, шинжлэх ухаан-технологийн үйлдвэрлэл, лабораторийн чанар  зэргээрээ тэргүүлдэг тус хүрээлэн  энэхүү цахим  эрдэм шинжилгээний хурлын оролцогчдоороо ч гадаад хамтын ажиллагаагаараа дээгүүр гэдгээ харууллаа.

“Монгол хувцасны нууц товчоон” баримтат киног бүтээжээ
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration