Мягмар, 1 сарын 25, 2022
Хадгалсан мэдээ (0)
Амжилт дагуулсан "ТРАНЧ 1”
Эдийн засаг 

Амжилт дагуулсан "ТРАНЧ 1”

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
1 сарын 25, 2022
158
0

Д.ОЮУНЧИМЭГ

Өчигдөр найз утас цохиж байна. “Байна уу. Чи Лэндбонд авсан уу” хэмээн асууснаа хариулах завдалгүй “Би сая тавыг авчихлаа. Койнд алдаж байхаар бондод хөрөнгө оруулсан нь илүү найдвартай юм байна шүү. Хичээж байгаад авлаа” гээд бөөн баяр. Учрыг лавлатал найз минь сүүлийн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын талаар чамгүй судалж байгаа гэнэ. Ингээд л “ЛэндБонд”-ыг арилжаалагдахыг хором алдахгүй тоолж хүлээснээ ярьж, аппликейшныг нь ашиглан амжилттай авч чадсанаа найздаа “гайхуулж” буй нь тэр. 

Цар тахал дэлхий нийтийг “чичрүүлж” байхад зөвхөн санхүүгийн салбар л түүнээс огт айхгүйгээр барахгүй урагшилж, хөгжиж, өдөр бүр “бүүм” болж байна гэвэл дэгсдүүлсэн  болчихгүй болов уу. Корона вирус бизнесийнхэнд тун чиг халгаатай байгаа. Гэхдээ технологийн дэвшил, финтекийн хөгжилд л “бууж” өгч байна. Ялангуяа манай улсад санхүүгийн салбарын хөгжил тэр дундаа хөрөнгийн зах зээл эрчимжиж байгаа нь шил дараалан гарч буй шинэ, шинэ бүтээгдэхүүнүүдийн эрэлт, борлуулалтаас харагдана. 

Шинэ долоо хоногийн эхлэл “Лэнд”-ийнхэнд амжилт дагуулжээ. “ЛэндМН ББСБ” хувьцаат компанийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 56 мянган ширхэг бондыг нийтэд санал болгох зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо өгсөн байдаг. Үүнээс “ЛэндБонд”-ын “Транч 1” анхдагч зах зээлийн арилжаагаар өчигдөр 10:00-17:00 цагийн хооронд 2.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Браво.

Энэ удаагийн “ЛэндБонд”-ын нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 14 хувийн хүүтэй бөгөөд хоёр жилийн хугацаатай аж. ”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий Энд Ко Капитал ҮЦК” компани ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй юм байна. “Өлзий энд Ко капитал ҮЦК”-ийн захирал Б.Өлзийбаяр “Энэ удаагийн бондын арилжааг харж байхад мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирж байгаа нь бусдаас онцлог байлаа. Түүнээс гадна өрийн хэрэгслийн зөвшөөрөл олгох процесс өмнөхтэй харьцуулахад илүү хялбар болсон нь цаг хугацаа хэмнэх боломж болж байна. Мэдээж баталгаа, барьцаа хөрөнгө байна. Тухайлбал, Лэнд бондын хувьд “Анд глобал” компани баталгаа гаргасан” гэсэн юм. 

“Лэнд”-ийнхэн хөрөнгийн захаас амжилттайгаар хөрөнгө оруулалт татсан нь анхных биш. Тэд өнгөрсөн зургадугаар сард таван тэрбум төгрөгийг амжилттайгаар төвлөрүүлсэн түүхтэй. “Лэнд бонд” хөрөнгө оруулагчиддаа зургаан сар тутамд хүүгийн эргэн төлөлтийг хийх дөрвөн удаагийн “Транч”-ийг хэрэгжүүлэх юм байна. 

“ЛэндМН”-ийнхэн энэ жилээс зээлийн бодлогоо тэлж, 21 аймагт зээл олгож эхэлсэн байна. Түүнчлэн эко машины зээл, Plus итгэлцлийн үйлчилгээ үзүүлж эхлээд буй. Тиймээс дөрвөн удаагийн давтамжаар татан төвлөрүүлэх 5.6 тэрбум төгрөгийг зээлийн санхүүжилтэд зарцуулахаар шийдвэрлэсэн аж. 

Дашрамд дурдахад, финтек салбарт тэргүүлэгч “ЛэндМН ББСБ” ХК нь тасралтгүй таван жил зээлийн үйлчилгээ үзүүлж байгаа. Лэндийнхэн өнгөрсөн онд манай улсын финтек салбар дахь анхны бондыг гаргаснаараа хөрөнгийн зах зээлийн хөгжилд “хүч” нэмсэн юм. 


Эдийн засгийн сэргэлт хэврэг байна гэв
Блокчэйн технологид суурилсан HR-tech & Fintech болох “BEEVER” олон улсын систем Монголд удахгүй нэвтэрнэ
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration