Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Нийслэлийг хоёр шинэ төв, таван дэд, 26 олон нийтийн төвтэй болгоно
Цаг үе 

Нийслэлийг хоёр шинэ төв, таван дэд, 26 олон нийтийн төвтэй болгоно

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
152
0

Б.БОЛОР

Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулж, хэлэлцүүлэх “Улаанбаатар хот, Хөгжлийн чиг хандлага” форумд УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, гадаад улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулсан бол, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нээгдсэн шинэ боломжууд, төр хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх шинэ төслүүд, авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга замын талаар ажил хариуцсан албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцсэн юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр “Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” хэмээв.

Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн зураг 2040”-ийн хүрээнд хотыг хоёр шинэ төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвтэй болгож, зам, гүүр, уулзвар, гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн юм. Ингэснээр Улаанбаатар хот дахь автомашины дундаж хурд 22.5 км болно гэж тооцжээ.

Мал эмнэлгийн олон улсын эрдэмтэд цахимаар хуралджээ
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration