Бямба, 10 сарын 1, 2022
Хадгалсан мэдээ (0)
Г.Ганцэцэг: Санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах нь ББСБ-уудын зорилго юм
Санхүүгийн гудамж 

Г.Ганцэцэг: Санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах нь ББСБ-уудын зорилго юм

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
10 сарын 1, 2022
125
0


Д.ОЮУНЧИМЭГ
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүн байгууллагуудын гүйцэтгэх удирдлагуудтай цуврал ярилцлага хийж байгаа билээ. www.epress.mn мэдээллийн сайт “Санхүүгийн гудамж” булангийнхаа энэ удаагийн зочноор МББСБХ-ны Хяналтын Зөвлөлийн дарга, “Жуниор натур инвестмент” ББСБ-ын үүсгэн байгуулагч Г.Ганцэцэгийг урилаа.

-Санхүүгийн салбарт банк бус санхүүгийн байгууллага үүсч хөгжсөн цаг хугацаан дахь өөрчлөлтийн талаар ярилцлагаа эхэлье. Ялангуяа зорилтот хуультай болсон үеэс хойшхи хөгжлийг тодорхойлбол?

-Зохицуулалттай үйлчилгээ үзүүлдэг 3440 гаруй байгууллага байдагаас одоо  534 ББСБ байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2021 онд харилцагчдын тоо 4,8 саяд хүрсэний 92.1 хувь нь финтекийн харилцагч болсон, мөн ББСБ-уудын нийт хөрөнгө 2.7 их наяд төгрөгт хүрсэн үсрэнгүй өсөлттэй жил болсон. Банкнаас бусад санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх гол зорилгын хүрээнд  дэвшилтэт бүтээгдхүүн үйлчилгээг цахимаар дамжуулан хүргэж чадсанаараа технологид суурилласан үйлчилгээг авч байгаа харилцагч, зээлдэгчийн тоо нэмэгдэж, дотоодын эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлж санхүүгийн эргэлтэнд оруулж чадсан гэж хөндлөнгөөс харж дүгнэж байна.

Техник технологийн дэвшилтэт өөрчлөлтийг залуу шинэ эрин үеийн ур чадвартай хослуулсан шинэлэг үйлчилгээг санхүүгийн салбарт оруулж чадсан нь бидний хувь банкны бус санхүүгийн байгууллагуудыг нийгэмд зөвөөр таниулах алхам тавигдлаа гэж харж байгаа. Хамгийн гол нь цаг үеэ мэдэрсэн бүтээгдхүүн үйлчилгээг хүргэж, бичил дунд бизнесийг дэмжих бодлогыг урт хугацаанд хадгалах нь чухал юм. Анх 2002 онд банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаас хойш ихээхэн хөгжсөн он жилүүд байлаа.

-МББСБХ-ны “Хяналтын Зөвлөл”-ийн үүрэг зорилго нь юу вэ?

-МББСБХ-ны дээд байгууллага нь “Бүх гишүүдийн хурал” байдаг. Бүх гишүүдийн хурлаасаа Хяналтын зөвлөл болон Удирдах зөвлөл нь сонгогддог журамтай.  “Хяналтын зөвлөл”-ийн гишүүд 3 жилийн хугацаанд дүрмэнд тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Бид гишүүдийнхээ нүд, чих нь болохынхоо хувьд удирдлага засаглал, бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл дээр зохих ёсны хяналтыг тавьж ажилладаг. Холбооны үйл ажиллагааг хянаж шалгаж шүүмжлэхээсээ илүүтэй зөвлөж, туслаж, үйл ажиллагаагаа илүү сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллахыг зорьж байна.

Холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын хувьд гишүүд маань сэтгэл ханамжтай байгаа эсэх дээр анхаарч, гишүүн бүр том жижиг гэлтгүй эрх тэгш оролцоогоор хангагдахад дуу хоолой нь болж ажиллах ёстой гэж хардаг. Алдаа дутагдлыг бага дээр нь засаж сайжруулаад хамтдаа нэг зүг рүү харж тэмүүлэх нь салбарын хөгжилд томоохон хувь нэмрийг оруулах бөгөөд хариуцлагын тогтолцоо тодорхой байх нь чухал байдаг.

Холбооны гишүүн байгууллага байхынхаа хувьд өөрт тулгамдаж байгаа асуудлаа шийдүүлж чаддаг, гарч байгаа алдаа дутагдлаа засаж үйл ажиллагаа сайжруулдаг, сайн туршлагаас суралцаж шинэлэг үйлчилгээг бий болгодог, мэргэжлийн ёс зүйтэй санхүүгийн үйлчилгээг хүргэдэг болох нь сэтгэл ханамж, үр өгөөжийг бий болгоно. Үүнийг л хүртэж чадаж байгаа эсэхэд л дуу хоолой, нүд чих болж ажиллах нь Хяналтын зөвлөлийн зорилго юм.

-Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Танай салбар ганц холбоотой. Та холбооныхоо үйл ажиллагаа, цар хүрээг “Хяналтын Зөвлөл”-ийн даргын хувиар дүгнэвэл?

-Энэ жил Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо /МББСБХ/ 20 жилийн ой тохиож байна. Гишүүн 200 гаруй ББСБ-уудыг төлөөлдөг цорын ганц нэгдмэл холбоо бол МББСБХ юм. Холбооны үндсэн зорилго нь гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалахаас гадна гишүүддээ тэгш, хүртээмжтэй үйлчлэхийг зорьж ажилладаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гишүүдийнхээ эрх ашиг, дуу хоолойг нэгдмэл нэг зорилготойгоор хүргэхийн төлөө, зах зээл дээр нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжийн төлөө урт хугацааны зөв бодлогыг тодорхойлж ажилласаны үр дүн нь урт хугацаанд тогтвортой ажиллаж байгаагаар тодорхойлогдоно.

Мэргэжлийн холбоодын үндсэн гол үүрэг нь төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хоорондын гүүрийг бий болгож, хамтаараа нэгдмэл байхад оршино. Энэ утгаараа ч манай салбарын өсөлт хөгжил нь хамтын удирдлага буюу шударга засаглал, салбартаа хариуцлага ёс зүйн манлайллыг түүчээлэн ажиллаж байгаа. Зарим салбаруудыг харж байхад маш олон ижил төрлийн холбоод үйл ажиллагаа явуулж байгаа харагддаг. Нийт 534 ББСБ-ууд дундаа ганцхан холбоотой байгаа нь бүгд нэгдмэл нэг зорилго дээрээ төвлөрдөгтэй холбоотой. Бид ч үүгээрээ бахархдаг.

2022 онд холбооны зүгээс комплаенс буюу ур чадварын өсөлт, мэргэжлийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч байгаагаас гадна санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ногоон санхүүжилтийг илүүтэйгээр олгох, бичил дунд бизнесийг дэмжихэд гишүүдээ уриалан ажиллах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн хамтдаа олуулаа олон зүйлийг хийж болдог юм гэдгийг харуулсан бүтээлч олон ажлуудыг санаачлан эхлүүлж, мөнгөний зах зээл дээрх чөлөөт эх үүсвэрийг хэрэгцээтэй байгаа банк бусуудад зээлэх “РЕПО” зээлийг мөн зах зээлд нэвтрүүлсэн зэрэг олон ажлуудыг дурдаж болно.

-Банкны бус санхүүгийн салбарынхан комплаенсийг нутагшуулснаар гарч буй давуу талыг хэрхэн харж байна?

-Монгол Улс саарал жагсаалтад орсон цагаасаа хойш санхүүгийн сахилга бат, мэргэжлийн хариуцлагыг бүх шатанд хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан. Үүнийг хэрэгжүүлэхэд бид комплаенсийг нэн тэргүүнд тавих нь зүйтэй гэж үзсэн. Нэн тэргүүнд тухайн байгууллага дотооддоо дотоод хяналтыг зөв хийх,  удирдлагын түвшинд засаглал, дүрэм журмын хүрээнд мэргэжлийн ёс зүйтэй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн бодлого дүрэм журамдаа өөрчлөлт оруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх буюу мөнгө угаах аливаа үйлдлээс зайлсхийх нь чухал асуудал байсан, цаашдаа ч байх болно.

Түүнчлэн төрийн байгууллагаас комплаенсийн ажилтан бэлтгэх, дотоод хяналтыг зөв удирдахад мэргэжлийн болон хувийн байгууллагуудтай хамтран олон төрлийн сургалт, семенарийг зохион байгуулж байгаа нь үр нөлөөтэй байгаа гэж харж байна. МББСБХ-ноос өнгөрсөн гуравдугаар сарыг “Комплаенсийн сар” болгон зарласантай холбогдуулан санхүүгийн салбартаа комплаенсийг хэрэгжүүлэхэд манлайлах, мэргэжлийн зөвлөл байгуулах зэргээр  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байгаа.

Одоогоор 2000 гаруй ажилтныг хамруулаад байна. Шинэ зүйлийг таниулах, ойлгуулах, нутагшуулахад цаг хугацаа их орохоос гадна зардал мөнгөний хувьд нэлээдгүй их гарах нь ойлгомжтой. Үүнийг шат шатанд нь сургалтаар мэдээлэл өгөх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь байнгын хяналт тавих, харилцан туршлага судлах арга барилаар олон ажлуудыг МББСБХолбооны зүгээс зохион байгуулан төлөвлөн хийгээд явж байгаа.

ББСБ-уудын ажилтнууд комплаенсийн сургалтанд бүрэн хамрагдаж, мэдлэг ур чадвараа сайжруулхыг зорьж байгаа нь сургалтанд хамрагдагсдын тооноос харж болно. Манай салбарт нийт 4000 гаруй ажилтантай гэж тооцвол сүүлийн 3 жилд комплеансийн сургалт 50 хувийг нь хамруулж чадлаа. Үүндээ сэтгэл ханалгүйгээр дор хаяж 80 хувьд хүргэх зорилттой байна.

-Өнгөрсөн хоёр жил “Ковид” цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хүнд үеийг туулж байгаа. Гэхдээ энэ хугацаанд банкны бус салбарын хөгжил эрчимжсэн гэдэгтэй та санал нийлэх үү. Магадгүй үйлчилгээний хүртээмж, цар хүрээг тэлэхэд нөлөөлсөн хүчин зүйл юу байв?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын сөрөг нөлөө бүхий л салбарт гарсан нь банк бус санхүүгийн байгууллагууд тойроогүй. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас эх үүсвэр татсан байгууллагуудад хүндээр нөлөөлж байна. Мөн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хатуу тогтоосон гэрээ, ханшийн хэлбэлзэл зэрэг ч багтаж байгаа. Хатуу хөл хорионы үед зогсонги болсон бизнесүүдийг үргэлжлүүлэх боломжит хугацааг тооцож ББСБ-ууд зээлийн хүүг бууруулах, нэмэгдүүлсэн хүү алданги тооцохгүй байх, үйлчилгээний шимтгэл авахгүй байх, зээлийн гэрээний нөхцлийг сайжруулан хугацааг сунгах, зөвөлгөө туслалцаа үзүүлэх зэргээр харилцагч, зээлдэгчдэд таатай нөхцлүүдийг санал болгож хамтдаа хүнд хэцүү цаг хугацааг туулахын төлөө хамтарч ажиллаа. Энэ хүнд цаг үед цахим үйлчилгээний цар хүрээ тэлж, харилцагч хүссэн газраасаа хүссэн цагтаа санхүүгийн үйлчилгээ авах боломжтой болсон нь томоохон дэвшил юм.

Цахим хөгжлөө дагаад эрэлт нэмэгдэж, түүнд тохирсон таатай үйлчилгээг ББСБ-ууд нийлүүлж үйлчлэгч, харилцагч хоорондын сэтгэл ханамжийг бий болгосноороо илүү хурдан хөгжих боломж бүрдсэн. Цаашдаа ч “Уламжлалт” болон “Финтек” бүтээгдэхүүн илүү өргөн хүрээнд тэлж, илүү олон харилцагчдыг хамрах нь тодорхой боллоо.

-“Хяналтын зөвлөл”-ийнхөн салбарын өөрчлөлт хөгжилд ихээхэн соргог ханддаг байх гэж бодож байна. Сүүлийн хоёр жилд танай салбарт “Финтек” буюу технологид суурилласан санхүүгийн үйлчилгээ нэвтэрлээ. Та ч мөн дурьдлаа. Арилжааны банкуудыг ч хурдаараа даваад байх шиг. Уг үйлчилгээ нэвтэрснээр гарсан өөрчлөлт болон давуу тал нь юу байв?

-Сүүлийн хоёр жилд ББСБ-уудын бүтээгдхүүн үйлчилгээний хүртээмж эрс нэмэгдэж байгаа нь “Финтек” буюу технологид суурилсан үйлчилгээтэй шууд холбоотой гэдгийг үгүйсгэх аргагүй. Үүний нэг илрэл нь сүүлийн хоёр жилийн хугацаанд харилцагч, зээлдэгчдийн тоо 70 орчим хувиар нэмэгдсэн. Арилжааны банкуудаас түрүүлж энэ орон зайд нэвтэрч, бүтээгдхүүн үйлчилгээг хүргэж чадсанаараа амжилттай ажиллах боломжийг атгана.

ББСБ-ууд цахим шилжилт хийсэн нь салбарын боловсон хүчинд ч томоохон эргэлт бий болгож чадсан. Харилцагчид технологид суурилласан  шинэлэг бүтээгдхүүн үйлчилгээг таатай хүлээж авч байгаа нь өөрөө эрэлтэд нийцсэн нийлүүлэлт болсон гэдгийг тодотгох нь зөв болов уу. Уламжлалт аргаар бүтээгдхүүн үйлчилгээг хүргэх нь цаг хугацаа алдахаас гадна харилцагчийг таньж мэдэх, үнэлгээ бий болгоход хүндрэлтэй байсан. Финтект суурилсан бүтээгдхүүн үйлчилгээ нь өөрөө тухайн харилцагч, зээлдэгчид шударга үнэлгээ өгөх, цаг хугацаа алдахгүй санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд нь бүрэн дүүрэн боломжийг олгож байгаагаараа бас нэг давуу талтай. Хамгийн гол нь нийт харилцагчид маань цаг хугацаагаа ихээхэн хэмнэж чадаж байна.

Банкны бус санхүүгийн байгууллагууд цахим шилжилтийг хийхдээ завсардал, хийдэл гаргахгүй байхад ихээхэн анхаархаас гадна харилцагч зээлдэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж ажиллахыг нэн тэргүүнд анхаарч байна. Тиймээс ч бүтээгдхүүнийг хөгжүүлэхдээ олон удаагийн тест хийх, эрсдлээс сэргийлэх, залилан ашиглангийн зохисгүй үйлдэл гаргахгүй байх тал дээр үе шаттай хяналтыг бий болгохыг зорьж байгаа. ББСБ-уудад тухайн үйлчилгээ нэвтэрснээр технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэж бид үздэг.

Бидэнд салбарынхаа талаар тодорхой мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа.

Танай холбооны ажилд өндөр амжилт хүсье.

Д.Оролмаа: Олон улсын стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь бидний давуу тал
"Түмэн шувуут" компаний хувьцааны ханш 10 төгрөгөөр өсчээ
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration