Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Зайсангийн дугуй цагаан шавар гэрүүдийг нураажээ
Цаг үе 

Зайсангийн дугуй цагаан шавар гэрүүдийг нураажээ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
146
0

Т.АНУ

Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхээр ямар ямар ажил хийж байгаа талаараа өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр зарим байршлуудад тохижилт хийж, эрсдэлтэй обьектуудыг чөлөөлөхөөр ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, Зайсан дахь дугуй цагаан шавар гэрүүдийг буулгасан талаар өнөөдөр мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д. Мөнх-эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн сарын 27-ны өдрийн А/740 дугаартай захирамжийн хүрээнд дархан цаазат Богд хан уулын байгалийн тэнцвэрт байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар арга хэмжээг зохицуулсан. 

Мөн Богд хан ууланд дунджаар долоо хоногт 5-6 мянган хүн амарч зугаалахаар очдог. Хан-уул дүүргийн XI хорооны нутаг “Ар Зайсангийн гудамж”-нд байрлах дугуйн цагаан шавар гэрүүд нь иргэний амрах, аюулгүй байх эрхэд саад учируулж, цаашлаад хүүхэд залуус тухайн обьектод бэртэж гэмтэх, амь насаа алдах эрсдэлтэй байгаа юм” гэлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд тусгай хамгаалттай газар нутгийн хэрэгжилтийг зохион байгуулах үүргийн хүрээнд дээрх обьектод шуурхай арга хэмжээ авсан байна. 

Дашрамд дурдахад, Дархан цаазат газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх ажлыг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөсөн тухай хэвлэлийн хурлын үеэр онцолсон. Одоогоор буулгасан гэрүүдийг зөөж буй аж. Түүнчлэн Монголын үндэсний их сургууль болон тэнд хамаарах төрийн бус байгуулгын нэр дээр 38.2 га газар ашиглуулахаар олгосон. Гэхдээ 2019 оны Байгаль орчны сайд асан Б. Цэрэнбатын тушаалаар тус газрыг ашиглах эрхийг цуцалсан. Тиймээс боломжтой газруудыг чөлөөлөн иргэдийн ая тухтай амрах газар бий болгохоор ажиллаж байгаагаа хэллээ.

Үзэсгэлэн худалдаа: Хүлэмжид тарьсан нарийн ногоо эрэлттэй байна
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration