Баасан, 9 сарын 30, 2022
Хадгалсан мэдээ (0)
Барилгын материалын үнэ 30 хувиар өсчээ
Эдийн засаг 

Барилгын материалын үнэ 30 хувиар өсчээ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 30, 2022
150
0

Ц.БАЯРМАГНАЙ 

Жилийн дөрвөн улиралтай манай улсад барилгын салбарынхны ажлын ид үе. Гэвч цементээс эхлээд барилгын материалын олдоц ховор байгаагийн дээр үнэ өмнөх жилүүдээс дариу 30 гаруй хувиар өссөн байна. Тухайлбал, Цайз захад МАК цемент 18000, Монцемент 16000 төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2000-3000 төгрөгөөр өссөн аж. 

Барилгын материал худалдан борлуулдаг бүхий л газруудад үнийн өсөлт ижил түвшинд байх бөгөөд цементийн үнэ хөл хорио тогтоосон хоёр жилийн хугацаанд 30 хувиар өссөн бөгөөд импорт 33 хувиар буурсан тухай статистик мэдээллээс харж болно. Өөрөөр хэлбэл, 2020 оны арванхоёрдугаар сард  нэг тонн цемент 190 мянган төгрөг байсан бол өнгөрсөн тавдугаар сард 260 мянган төгрөг болж өссөн байна. Цементийн үнэ өсөх гол шалтгаан нь түүхий эдийн үнэ, ханш, тээврийн өртөг, хөдөлмөрийн хөлс нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үйлдвэрлэгчид хэлжээ. 

Хэдийгээр дотооддоо цемент үйлдвэрлэж байгаа ч үнийн өсөлт иргэдийг бухимдуулсаар байгаа юм. Монгол Улсад одоогийн байдлаар цемент үйлдвэрлэдэг дотоодын тав, Хятадын хөрөнгө оруулалттай нэг компани ажилладаг аж. 

Цементээс гадна барилгын гол нэрийн барааны үнэ ч өнгөрсөн хугацаанд өссөн. 2020 оноос хойш үнэ нь тогтмол өссөн барилгын материалыг нэрлэвэл:


Алтны худалдан авалт 30 хувиар буурчээ
Хөгжлийн банканд 50 зээлдэгч өрөө барагдуулж 634.6 тэрбум төгрөг төвлөрчээ
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration