Бямба, 10 сарын 1, 2022
Хадгалсан мэдээ (0)
Н.Мандуул: “Шинэ Яармаг” компанийн зээлийг бүрэн төлүүлэхээр ажиллаж байна
Урилгатай зочин 

Н.Мандуул: “Шинэ Яармаг” компанийн зээлийг бүрэн төлүүлэхээр ажиллаж байна

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
10 сарын 1, 2022
105
0

Т.АНУ

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн нийт дүн нь 503 тэрбумд хүрсэн. Энэ нь эхний хагас жилийн зорилтдоо хүрлээ хэмээн тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Ойрын хугацаанд хэдий хэмжээний зээл төлүүлэх вэ?

-Ойрын хугацаанд 200 орчим тэрбум төгрөг төлөгдөх хүлээлттэй байна. Үүнд “Эрдэнэс Монгол” компанийн зээлийн эргэн төлөлт багтаж байна. Мөн барьцаа хөрөнгөгүй, зах зээлийн эргэлтэд ороогүй зээлүүдийг барьцаа хөрөнгөжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах 200 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна.  

Ингэснээр энэ жилдээ нийт 1 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдэх зорилгодоо хүрэх боломжтой.

-Өнөөдрийг хүртэл хэдэн зээлдэгч зээлээ бүрэн төлсөн бэ? 

-Оны эхэнд зээлийн мэдээллийг ил тод зарлахад 66 зээлдэгч байсан. Үүнээс долоо нь зээлээ бүрэн төлж барагдуулсан. Түүнээс гадна зээлийн эргэн төлөлтөө хийж байгаа зээлдэгчдээс гадна 15 орчим томоохон зээлдэгч эргэн төлөлт хийгээгүй байна. 

-Эргэн төлөлт хийхгүй байгаа компанийг нэрлэж болох уу?

-Томоохон зээлдэгчдээс “Шинэ Яармаг”, “Бэрэн групп”, “Эрэл” компанийг нэрлэж болно. Нийтдээ 416 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт дутуу хийсэн байгаа. 

-“Шинэ Яармаг” компанийн зээлийн дүн зөрүүтэй байгаа гэж байсан. Ойлголцолд хүрсэн үү? 

-“Шинэ Яармаг” компани 61 тэрбум төгрөг төлөх шийдвэрийг шүүх гаргасан. Гэхдээ манай банкны баланс дээр 120 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн бүртгэл бий. Одоогийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн нь хангалтгүй үзүүлэлт юм. Анх байгуулсан гэрээгээр “Шинэ Яармаг” компанийн зээл нь барьцаа хөрөнгөгүй байсан. Тиймээс Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. 

Банкны зүгээс Шүүхээр тогтоосон мөнгөн дүнг нэхэмжилж байгаа боловч банкны баланс дээрх мөнгийг бүрэн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  

-Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчтэй холбоотой зээлийн эргэн төлөлт ямар түвшинд байгаа вэ?

-ХХБ-ны хувьцаа эзэмшигчтэй хамаарал бүхий хоёр том зээл  бий. “Кью Эс Си” компанийн 191 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Үлдсэн зээл буюу “Хөтөл” компанийн 320 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Энэ хүрээнд Засгийн газраас Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ойрын хугацаанд шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Мөн төрийн өмчит компаниудын эргэн төлөлтийн асуудлаар харъяа яамдтай хамтран ажиллаж байна.

-Хөгжлийн банк зээлжих зэрэглэлээ үнэлүүлсэн гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хөгжлийн банкны хувьд өнгөрсөн хугацаанд хоёр том ажлыг хэрэгжүүлсэн. Тодруулбал, Нэгдүгээрт, Олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгон “Single B” тогтвортой түвшинд хадгалж үлдсэн. Хоёрдугаарт, Санхүүгийн аудит хийлгэсэн. Мөн 906 тэрбум төгрөгийн Эрсдэлийн сан байгуулсан. Ингэснээр банкны хувьд дампуурах эрсдэлээс гарсан гэж ойлгож болно. Бид банкны үлдсэн зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулж банкны үйл ажиллагааг хэвийн түвшинд хүргэх зорилттойгоор ажиллаж байна. 


Ч.Бат-Оюун: Хаан шатар дэлхийн олон төрийн тэргүүн, нэр хүндтэй хүмүүст бэлэг болон очсон
DOID: Таван жилийн дараа илүү хүчирхэг уран бүтээлч болно
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration