Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
ЭМГЭНЭЛ
Цаг үе 

ЭМГЭНЭЛ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
129
0

Дагвадоржийн ТУНГАЛАГ

(1954-2022) 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч асан, Монгол Улсын гавьяат хуульч Дагвадоржийн Тунгалаг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Тунгалаг нь 1954 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж, 1982 онд Монгол Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ. 1973-1980 онд нийслэлийн 45 дугаар сургуульд химийн лаборант, 1980-1982 онд Октябрийн районы шүүхэд нарийн бичгийн дарга, 1982-1992 онд Ажилчны районы шүүхэд шүүгч, 1992-1993 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн дарга, 1993-2015 онд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, 2020 оноос Монгол Улсын дээд шүүхийн Eрөнхий шүүгчийн Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөхөөр тус тус ажиллаж байлаа.

Д.Тунгалаг улсад 44 жил, үүнээс шүүхэд 37 жил, шүүгчээр 33 жил, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр 22 жил ажиллахдаа Монгол Улсын Үндэсний эрх зүйн тогтолцоонд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нутагшуулах, иргэний хэргийн шүүхийг төлөвшүүлэх, хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-гийн тусламжаар хэрэгжсэн “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагч, Шүүхийн eрөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар 2010 оноос өдгөөг хүртэл ажиллахдаа иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулж, манлайлсан юм.

Д.Тунгалаг нь шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр мэдлэгтэй, шүүх, хуулийн байгууллага, хамт олны дунд нэр хүндтэй манай тэргүүний шүүгчдийн нэг байв.

Тэрээр Шүүхийн eрөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, хуульчдаас шүүгчдийг шилж олох, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан билээ.

Түүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 'Монгол Улсын гавьяат хуульч" цол, тэмдэг, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Алтан гадас" одон, Ардын хувьсгалын ойн медалиуд болон "Шүүхийн тэргүүний ажилтан", "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан", "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгүүд, Монгол Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн eрөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг” зэргээр тус тус шагнажээ.

Д.Тунгалагийн хүнлэг нөхөрсөг, эгэл даруу, эeлдэг зөөлөн, бүтээлч хөдөлмөрч, ухаалаг зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

Туслаарай
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration