Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Төмснөөс бусад ногооны үнэ тогтвортой байна
Эдийн засаг 

Төмснөөс бусад ногооны үнэ тогтвортой байна

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
167
0

Б.ЭНХЖИН, Ө.МӨНХЖИН

Төмс кг нь 5000 төгрөг болчихжээ... Нэг л өглөө босч ирээд хүмүүс шаагилдацгаасан. Төмс 5000 төгрөг хүрэх ямар шалтгаан байсан бэ. Монголчуудын хоол хүнсэндээ нийтлэг хэрэглэдэг ногоо бол төмс. Дотоодын хэрэглээгээ 100 хувь хангах хэмжээнд тариалж чаддаг. Тэгвэл төмсний үнэ ингэтлээ “хөөсрөх” нөхцөл бий юу. 

“Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүдэд төмс, хүнсний ногооны борлуулалт, үнэ ханш ямар байгаа талаар манай сурвалжлах баг ажиллалаа. “Баянзүрх” худалдааны төв эл хуль хөдөлгөөнтэй байв. Тэнд төмс 4000-5500, лууван 4000-5000, байцаа 2500-3200, сонгино 3500-4000, ногоон сонгино 3500, манжин 2500 төгрөгийн үнэтэй байв. 

“Ногооны үнэ, тэр дундаа төмсний үнэ огцом өссөнд хүмүүс янз бүрийн л араншин гаргаж байна. Бөөний төв дээрээ үнэ нь нэмэгдсэн байна лээ. Нэгэнт үнэтэй болчихсон байхад бид алдагдал хүлээж борлуулалт хийхгүй шүү дээ. Гэхдээ огцом өсөлтийн улмаас 100 төгрөг ч нэмж чадахгүй л зогсч байна” хэмээн “Баянзүрх” худалдааны төвийн ногооны худалдагч н.Балдан ярив. Борлуулалт муу байгаа. Гэтэл төмсний үнэ огцом өссөн гээд худалдагч нарт тийм ч таатай байхгүй байгаа харагдав. Харин худалдан авагчдын хувьд бухимдангүй байсан юм. “Кг ногоо авснаас мах авсан нь дээр болжээ. Манай улс төмсний хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангах боломжтой гэдэг биз дээ. Тиймээс төмсний үнийг огцом өсгөх хэрэг байхгүй” гэв.

Харин “Бөмбөгөр” худалдааны төвд төмс 4500, лууван 4500, сонгино 4500 байцаа 3000, манжин 1кг 6000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Худалдан авагчдын хувьд мөн л сэтгэл дундуур байгаагаа илэрхийлцгээж байсан юм. “Ганцхан сарын өмнө хагас сарын хүнсний ногоо авдаг мөнгөөр тавхан өдрийн хоолны ногоо авч байна шүү дээ” хэмээн халаглаж байгаа хүнтэй тааралдав. 

Худалдаачдын хувьд бөөний төвөөс шуудай төмсийг 160-170 мянган төгрөгөөр худалдаж авдаг аж. Тэд кг-аас 50-100 төгрөгийн ашиг харж зардаг тухайгаа тайлбарлаж байлаа. 

Өнөөдөр 5000 төгрөгийн үнэтэй байгаа төмс гурван долоо хоногийн өмнө 1760-3300 төгрөг байсныг статистик мэдээллээс харж болно. Албаны мэдээллээс харахад төмснөөс бусад хүнсний ногооны үнэ харьцангүй тогтвортой байлаа. 

Төмсний үнийн өсөлтийг салбарын мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Эрт ургацын төмсний үнэ харьцангүй өндөр гарч ирсэн нь үнэн. Одоо бол зоорины төмс дийлэнх газруудад дуусч эрт ургацын төмс худалдаалагдаж байгаа” гэсэн юм.  Төмсний үнэ өссөн дуулианаар зарим газар зоорины төмсний үнийг “хөөсрүүлэх боломжгүй гэдгийг ч мөн тэд хэлсэн. Учир нь өнгөрсөн намрын төмс эрт ургацынхаа эрс ялгаатай бөгөөд хальс нимгэн байдлаар нь таньж болох ажээ. 

Өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэлсэн талаар салбар яамнаас мэдээлсэн. Нийслэлд Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гарна. Ургац хураалт эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах боломж нээгдэнэ гэж салбарын яамнаас мөн мэдээлсэн юм. 


АИ-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй гэв
Ганзага дүүрэн айлчлал
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration