Бямба, 10 сарын 1, 2022
Хадгалсан мэдээ (0)
Богд банк ногдол ашиг тараана
Санхүүгийн гудамж 

Богд банк ногдол ашиг тараана

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
10 сарын 1, 2022
97
0

Т.АНУ

Богд банк хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар болжээ. Энэ сарын 21-нд тус банкны Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан дээрх шийдвэрийг гаргасан байна. Учир нь Богд банкны хоёрдугаар улиралын цэвэр ашиг найман тэрбум төгрөг бөгөөд үүний 15 хувь буюу 1.2 тэрбум төгрөгийг хуваарилахаар болжээ. Ингэснээр нэгж хувьцаанд 19.28 төгрөг ногдох аж. Ногдол ашиг авах эрхтэй  хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг ирэх сарын 9-ний өдрөөр тогтоосон байна. 

Тус банк 2021 оны арванхоёрдугаар сард анхдагч IPO арилжаагаа олон нийтэд нээлттэй зарлаж нийт хувьцааныхаа 20 хувийг арилжиж байсан. Одоогоор 62.5 сая ширхэг хувьцаа эргэлтэнд байгаа хэмээн Монголын Хөрөнгийн биржийн цахим хуудаст тэмдэглэжээ. Богд банкны нийт хувьцааны 73.06 хувийг “Бодь капитал” компани эзэмшдэг байна. 


Дашрамд дурдахад, Богд банк энэ сарын 7-ны өдөр Enabling Qapital хөрөнгө оруулалтын сантай зээлийн гэрээ байгуулж, дунд хугацааны санхүүжилтийг амжилттай татсан байна. 

Энэ санхүүжилтээр дунд болон урт хугацаанд санхүүгийн зайлшгүй шаардлага үүссэн жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж буй. Түүнчлэн цар тахлын эрсдэлээ даван туулах, ажлын байраа нэмэх, хадгалах зэрэг зайлшгүй хэрэгцээтэй газарт нь зөв санхүүжилтийг олгохоор төлөвлөжээ. Мөн байгаль орчин, нийгэмд ээлтэй ажлыг эрчимжүүлэх, харилцагчдын эрэлт хэрэгцээг ухаалгаар шийдвэрлэхэд түлхүү анхаарч ажиллах юм байна. 


Хөрөнгө оруулагч болох эхлэл ба “Tech-invest”-ийн өгөөж
"Түмэн шувуут" компаний хувьцааны ханш 10 төгрөгөөр өсчээ
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration