Баасан, 9 сарын 30, 2022
Хадгалсан мэдээ (0)
Б.Сүхбаатар: Энэ жил 4500-6000 айлын орон сууцыг ашиглалтад оруулна
Нийгэм 

Б.Сүхбаатар: Энэ жил 4500-6000 айлын орон сууцыг ашиглалтад оруулна

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 30, 2022
79
0

Т.АНУ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн VIII хороонд 300 айлын орон сууц ашиглалтад оржээ. Төсөл гүйцэтгэгч “Баганат өргөө” компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 1000 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд 5000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. 

“Газар чөлөөлөлт 80 хувьтай хийгдсэн. Гэрээний үүргийн дагуу 420 гаруй айл байрандаа орсон байна. Үндсэндээ орон сууцнаас гадна сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Өнгөрсөн жил нэг цэцэрлэг ашиглалтад оруулсан” хэмээн “Баганат өргөө” компанийн ерөнхий захирал О.Батсайхан ярьсан юм. Тэд олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж, автомашины зогсоолыг давхар шийддэг ажээ.  

Өнгөрсөн баасан гаригт “Баганат өргөө” компани 300 айлын орон сууцыг Улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Тухайн компани дахин төлөвлөлтийн ажилд манлайлан оролцож байгаа талаар НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар онцолсон.

Тэрбээр “Цар тахлын дараах эдийн засгийн хүнд нөхцөлд гэр хорооллын дахин төлөвлөлт зогсолтгүй явж байгаа нь сайшаалтай. Анх Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогчийн ажлаа авах үед энэ хүрээнд 30 гаруй аж ахуйн нэгж талбарт шалгарсан байсан. Үүнээс зөвхөн 10 орчим аж ахуйн нэгж бодитой үйл ажиллагаа явуулж байлаа. Харин одоо 43 аж ахуйн нэгж 53 хэсэгчилсэн талбайд үйл ажиллагаа явуулж байна. Жилд 1500-1800 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол энэ жил 4500-6000 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэлээ