Бямба, 10 сарын 1, 2022
Хадгалсан мэдээ (0)
11.1 сая тонн нүүрс экспортолжээ
Эдийн засаг 

11.1 сая тонн нүүрс экспортолжээ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
10 сарын 1, 2022
72
0

Ө.МӨНХЖИН

Гадаад худалдааны энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлийг экспортын 133942, импортын 160983 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Үүнээс, тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 14608, импортын 230 мэдүүлэг байв.

Гаалийн мэдээллээс харахад энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 11227.4 сая ам.доллар болж 2021 оны мөн үеэс 2647.6 сая ам.доллар буюу 30.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1702.0 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. 

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5529.1 сая ам.доллар буюу 85.5 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 517.9 сая ам.доллар буюу 8 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 312.3 сая ам. доллар буюу 4.8  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.4 хувийг эзэлж байна. Экспортод 6464.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.3 хувиар өссөн байна. 

2022 оны эхний 7 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 88.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 77.6 хувь, самнасан ноолуурын 86.0 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.7 хувийг эзлэж байна.

Монгол улс дэлхийн 59 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  84.2 хувь, Швейцар-т 7.6 хувь, Сингапур-т 4.3 хувь тус тус ногдож нийт экспортын  96.1 хувийг дээрх орнууд эзэлж байна.


Гашуунсухайт-Ганцмод хооронд хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав
Хөгжлийн банканд 50 зээлдэгч өрөө барагдуулж 634.6 тэрбум төгрөг төвлөрчээ
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд