Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Н.Сугар: Зам засвараас шалтгаалсан замын ачаалал үүсэхгүй
Цаг үе 

Н.Сугар: Зам засвараас шалтгаалсан замын ачаалал үүсэхгүй

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
80
0

Ө.МӨНХЖИН

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас зам засварын ажлын талаар зарим зүйлийг тодрууллаа. 

Өнгөрсөн хавраас эхэлсэн зам засварын ажил ямар түвшинд явж байгаа вэ? 

Энэ зуны хувьд 13 байршилд зам засвар, шинэнчлэлийн ажил хийгдэж байгаа. 22 байршилд шинээр авто зам, гүүрэн байгууламж шинээр барьж байгуулахаар төлөвлөгөө боловсруулж төсвийг нь шийдвэрлэсэн. Гэвч есийг нь төсвийн тодотголоор хасч 13-ийг нь баталсан. Одоогоор найман замын ажил бүрэн дууссан байна. Тухайлбал, 11 дүгээр сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэлх зам, Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар, Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл зэрэг замуудын засварын ажил бүрэн дууссан байгаа. 

Завсарлаж, шинэчлэхээр төлөвлөсөн ч эхлээгүй байгаа зам бий юу? 

Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх ажлын тендер явж байгаа. Нарантуул захын уулзвараас зүүн дөрвөн зам хүртэлх замын ажил энэ жилдээ хийгдэхгүй болсон. Энэ нь нийслэлийн замын түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй LRT төсөлтэй холбоотойгоор хойшилж байх шиг байна. 

Ер нь энэ жил хийхээр төлөвлөж, хийж эхэлсэн зам засвар, шинэчлэлийн ажил хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусна. 

Шинээр 13 байршилд авто зам барина гэсэн. Тухайлбал, хаана, хаана шинэ зам баригдах вэ? 

Одоогоор зургаан байршилд ажил нь эхэлчихсэн явж байгаа. Тодруулбал, Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто зам болон “Тавантолгой түлш” компанийн зүүн талын замын ажлууд 65-80 хувьтай явж байна. Харин Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын дээгүүр 97.3 метр төмөр бетон гүүр барих ажын хүрээнд газар шорооны болон гүүрийн суурийн ажлыг гүйцэтгэж байгаа. 

Түүнээс гадна Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу 1.8 км авто зам шинээр тавих болон хуучин замыг шинэчлэх ажил, Чингисийн өргөн чөлөөнөөс баруун Үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүр барих ажлын хүрээнд гүүрийн суурийг хийж байгаа бол Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 4.3 км авто зам тавих ажлын хүрээнд 780 метр гүүр барих ажлыг эхлүүлэхээр ажлын талбай дээр кемп байгуулж байна.

Дашрамд хэлэхэд, хичээл эхлэх үеэр шинээр баригдаж байгаа замуудаас үүдсэн замын ачаалал үүсэх асуудал гарахгүй. 

Зам шинээр тавьж байгаа нь сайн зүйл боловч ус зайлуулах шугам хоолой барихгүйгээс үүдэн гарах эрсдэл гэж бий. Энэ удаад хийж байгаа замуудад ус зайлуулах хоолойг нь давхар шийдэж байгаа юу? 

Нийслэлд 416 км ус зайлуулах шугам хэрэгтэй. Одоо бол 209 км ус зайлуулах хоолой бий. Энэ нь өнгөрсөн хугацаанд зам тавихдаа ус зайлуулах системийг нь шийдээгүй тохиолдлууд бий. Одоогоор 25 байршилд ус ихээр тогтдог, ус зайлуулах хоолой барих шаардлагатай гэсэн тооцоо, судалгаа гарсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 11 байршилд ус зайлуулах системийн ажлыг барьж байгуулсан. Цаашид үе шаттайгаар шийдвэрлээд явахаар төлөвлөсөн байгаа. 

Ер нь ус зайлуулах систем өнөөдөр үүссэн асуудал биш. Өмнө нь ч гэсэн энэ асуудал гарсаар байсан. Харин шинээр тавьж байгаа авто замуудад ус зайлуулах системийг нь хамтад нь шийдвэрлэж байгаа.

Хуванцарын зөв хэрэглээ, зөв дадалд суралцъя
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration