Бямба, 10 сарын 1, 2022
Хадгалсан мэдээ (0)
Орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөгийг 30 ажилтанд олгоно гэв
Цаг үе 

Орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөгийг 30 ажилтанд олгоно гэв

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
10 сарын 1, 2022
112
0

Д.ЧИМЭГ

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил ЭМЯ-наас наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан байна. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нийт ажилтнуудтайгаа баярын хурлаа олон сайхан мэдээтэй, ололт амжилт ихтэй тэмдэглэн өнгөрүүллээ. 

Баярын хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Хамт олондоо болон эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа цагаан нөмрөгт та бүхэндээ Эмнэлгийн ажилтны баярын мэнд хүргэе. Хамт олныхоо хүчин чармайлт, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлогын шинэчлэл гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотойгоор манай эмнэлгийн санхүүгийн байдал харьцангуй сайжирч байна. Тиймээс эмнэлгийн захиргаа, эдийн засаг, санхүүгийн алба нийгмийн хамгааллын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, ажилчдын үндсэн цалинг 30-50 хувиар нэмэгдүүлнэ. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэгийн хөтөлбөр зарлахаар боллоо” гэв. 

УНТЭ-ийн удирдлагууд 30 сая төгрөгийн орон сууцны дэмжлэгийг 30 ажилтанд өгч зургаан хувийн ипотекийн зээлд хамруулахаар болсноо баярын хурлын үеэр дуулгалаа. Ингэхдээ хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн нийт ажилчдынхаа болон гэр бүлийнхнийг нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулах болсон байна. 

Энэ удаагийн баярын хурлаар зарим эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Монгол Улсын төрийн одон болон салбарын шагналаар шагнагдсаныг гардуулсан юм. 

Тодруулбал, 


лтан гадас одонгоор УНТЭ-ийн Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй хангамж түгээлтийн албаны жолооч Х.Батготов, Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч П.Наранцэцэг, Урологи, андрологийн төвийн ахмад сувилагч С. Лхагважав нарыг шагнажээ.

Мөн Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Хүндэт тэмдэг, Эрүүл мэндийн яамны жуух бичиг, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Хүндэт тэмдэгийг эздэд нь гардуулж өгчээ. 

Н.Сугар: Зам засвараас шалтгаалсан замын ачаалал үүсэхгүй
Тайландтай худалдааны хамтарсан хороо байгуулна
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК