Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Хичээл сургуулийн нэгдсэн бэлтгэлээ Сүхбаатарын талбайгаас хангаарай
Цаг үе 

Хичээл сургуулийн нэгдсэн бэлтгэлээ Сүхбаатарын талбайгаас хангаарай

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
135
0

Хичээлийн шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдааг лхагва гариг буюу наймдугаар сарын 24-ний өдөр Сүхбаатарын талбайд нээх аж. Энэ удаагийн үзэсгэлэнг “Содон” агентлаг зохион байгуулж буй бөгөөд тав хоног үргэлжлэн наймдугаар сарын 28-нд дуусах юм байна. 

Энэ үеэр хичээлийн шинэ жилийг угтан 

Их, дээд болон дунд сургууль, цэцэрлэг, зуучлалын төв, сургалтын төвүүдийн өдөрлөг 
Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, 
Номын нэгдсэн үзэсгэлэн худалдаа
Бэлэн хувцасны үзэсгэлэн худалдаа 
Гар утас, компьютерийн үзэсгэлэн худалдаа

Хоол зэрэг нэгдсэн үзэсгэлэн худалдаанууд болохоос гадна хүмүүс хоорондоо хэрэгцээт бараагаа солилцох боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ удаагийн еxpo-гийн онцлог тодорхойлогдоно хэмээн зохион байгуулагчид хэлсэн юм. 

Хичээлийн шинэ жилтэй холбоотой хэрэгцээт бараагаа нэг дороос бэлтгэж замын түгжрэлд цаг алдалгүй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр “Содон” агентлагийн хамт олон ажиллаж буйгаа хэллээ. Мөн энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Боловсрол шинжлэх ухааны яам дэмжин ажиллаж буй аж.

Түүнчлэн Сүхбаатарын талбайд оролцогч байгууллагуудын танилцуулга, оюутан, сурагчдад зориулсан сонирхолтой олон олон тэмцээн уралдаан зэргийг зохион байгуулна. Үзэсгэлэн зохион байгуулагчдын зүгээс нэгдсэн асар майхнаар хангана. 

Оролцогчдод хичээлийн шинэ жилийг угтсан нэгдсэн үзэсгэлэн худалдаанд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчлан, борлуулах боломжийг олгож байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 9694-8884, 9975-0506 дугаараар холбогдон авах боломжтой.

Орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөгийг 30 ажилтанд олгоно гэв
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration