Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Чингис хааны музейд их гарын “Хаан шатар” бэлэглэжээ
Цаг үе 

Чингис хааны музейд их гарын “Хаан шатар” бэлэглэжээ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
80
0

Д.ЧИМЭГ

“Хаан шатар” компани өнөөдөр /2022.08.25/ буюу шинийн 28-ны билэгт сайн өдөр "Чингис хааны музей"- н сан хөмрөгт 99 ширхэг үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн Их гарын ХААН ШАТАР-аа дурсгал болгон бэлэглэжээ. Тус компани 2015 онд бэлэг дурсгалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр байгуулагдсан. Одоогоор бага, дунд, их гарын гэсэн гурван төрлийн шатар худалдаанд гаргасан байна. 

Тэд шатраа цайрын хайлшаар цутгаж хийдэг бөгөөд бөх бат, чанартай, өнгө үзэмж сайтай байдгаараа бусдаас ялгарах онцлогтой. Хамгийн гол нь Монголынхоо баялаг түүх, уламжлалыг харуулсан бүтээл хийж, олонд түгээхийг зорьдог байна. Түүнчлэн монголчууд бид агуу түүхээ үр хойчдоо өвлүүлж үлдээхийн тулд дэлхий дахинд сурталчлах шаардлагатай хэмээн “Хаан шатар” компанийн гүйцэтгэх захирал Ч.Бат-Оюун ярилаа. Тэрбээр “Манай компанийн хамт олон шинэ музейн гуравдах хандивлагч болж байгаадаа баяртай байна. Музейн хамт олондоо маш их баярлалаа” гэсэн юм


Нийтэд тустай ажил хийлгэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration