Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Эмгэнэл
Цаг үе 

Эмгэнэл

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
74
0

Дашийн БАТАА 

(1932-2022)

идний хайрт ээж, эгч, эмээ, алдарт эх Дашийн Батаа 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр таалал төгсөж, үр хүүхдүүд бид бүхэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдов. 

Дашийн Батаа нь 1932 оны усан бичин жилийн хавар Дорнод аймгийн Давст сум (одоогийн Чойбалсан сум) дахь Минжүүрийн рашаан хэмээх жилийн дөрвөн улиралд газрын хөрснөөс халуун уур савсан байдаг тал хээрийн үзэсгэлэнт нутагт малчин ард Дашийн том охин болж мэндэлсэн.

Тухайн цаг үеийн нийгмийн аясаар бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн боловч 1952 онд бидний аав Г.Цэндтэй өрх гэр үүсгэснээр 41 жил хамт амьдрахдаа 7 хүү, 7 охин төрүүлж өсгөсөн бөгөөд өдгөө хүргэн, бэр, ач, зээ, ачанцар, зээнцэр нийлсэн 115 хүний амь амьдралын эхлэл нь, бас ачлал нь болсон өнөр өтгөн ам бүлийн эрхэм дээд гавьяатан юм.

Аав, ээж хоёр минь Дорнод аймгийн Чойбалсан хот, Гурванзагал сум, Дашбалбар сум, Баян-Уул сумын Эрээн хороо, Хэрлэн сангийн аж ахуй болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот зэрэг аймаг, суманд томилогдон ажиллахдаа улс нийгмээ шинэчлэн бүтээн байгуулах үйл хэрэгт тод томруун хувь нэмрээ оруулсан ажилсаг хөдөлмөрч, үлгэр жишээч гэр бүлийг бүтээсэн билээ. 

Бидний ээж Д.Батаа олон хүүхдээ төрүүлж зөв зүйтэй иргэн болгож өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгийн худалдааны болон боловсролын байгууллагад түүртэлгүй ажиллаж байсан нөр их хөдөлмөрийг нь өнөө хэр бахархан дурсаад баршгүй. 

эжийн минь хөдөлмөр зүтгэлийг үнэлж Төрийн тэргүүний зарлигаар “Алтангадас” одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон, “Социалист хөдөлмөрийн гавшгайч” тэмдгээр хүндэтгэн шагнасан юм. Үр хүүхдүүдээ өв тэгш иргэн болгож өсгөн хүмүүжүүлсэн алдар гавьяаг нь мөнхөлж, улсын шилдэг 9 ээжийн нэгээр шалгаруулан “Монголын элбэрэлт ээж”, “Сайхан буурал ээж”-ээр тус тус өргөмжилж байв.

Есөн аравныг туулж, гурав дахь үеэ үзсэн буянтай буурал ээж минь хорвоогийн үнэнд гүйцэтгэж мөнх бусыг үзүүлсэн ч ертөнцөд оноогдсон амьдралаа нэр төртэй, утга учир дүүрэн өнгөрүүлжээ. 

Ээж минь өвөг дээдсийн үеэс тахин шүтэж ирсэн Гурванбаян хайрханы бэл, Найнги, Бүргэд овооныхоо энгэрт буян хурайлж анирлав. Бага наснаас ундаалж бойжсон Минжүүрийн тунгалаг рашааныхаа ариун усанд ундарга нэмж мэлмэрэв. Хөл нүцгэн гүйж чийрэгжсэн хялганат талынхаа салхинд бүүвэй болж эгшиглэв. 

эж Таны минь уншсан маань мэгзэмийн тоогоор, үнэн гэгээн өнгөрүүлсэн өдрүүдийн уртаар, далай ариун сэтгэлийн цараар, үрс биднийг амлуулан тэтгэсэн цагаан сүүний дусал бүхнээр буян хишиг тань буман олонд түгэх болтугай. 

Таныхаа захиж хэлсэн алтан сургаалыг үр хүүхдүүд бид үргэлж санаж, эрхэмлэн биелүүлж, үеийн үедээ өвлүүлэн үлдээх болно. Ачлал, буяны дээд ээж минь Та эх нутгийнхаа ариун газар шороонд өлгийдүүлж, энхжингийн орноос үрс бидэндээ эргэн төрөөрэй. 

Таныхаа гэгээн өлмийд сөгдөн мөргөе. 

Үр хүүхдүүд, дүү нар, элгэн садан төрөл төрөгсөд

Чингис хааны музейд их гарын “Хаан шатар” бэлэглэжээ
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration