Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад автомашины тоо 50 хувиар өсчээ
Цаг үе 

Өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад автомашины тоо 50 хувиар өсчээ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
93
0

Б.ЭНХЖИН

ичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод авто машины дугаарын хязгаарлалт хэрэгжсэн. Найм хоног үргэлжилсэн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын хугацаанд мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж, дүгнэлт гаргасан байна. Судалгааны дүнг  Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн нийслэлийн шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногт Тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ. Жолооч нар шаардлага биелүүлж, замын хөдөлгөөнд ухамсартайгаар оролцсоны хүчинд энэхүү ажил үр дүнтэй өндөрлөснийг тэрээр онцолсон юм. Дугаарын хязгаарлалтын эхний өдөр хамгийн олон буюу 283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бол бусад өдрүүдэд 237-273 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан байна. Түүнчлэн машины тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод 642315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа аж. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо 50 хувиар өссөн гэсэн үг юм. Харин өнгөрсөн жилийнхээс таван хувиар өссөн үзүүлэлт хэмээн албаны эх сурвалж хэллээ.