Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Тайландтай худалдааны хамтарсан хороо байгуулна
Цаг үе 

Тайландтай худалдааны хамтарсан хороо байгуулна

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
92
0

Б.ЭНХЖИН

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. 

Энэ үеэр “Хоёр орны худалдааны эргэлт, сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа, түүнийг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй, орлого ба мөнгөний татварыг давхардуулан бодуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх ядлаас урьдчилан сэргийлэх тухай засгийн газар хоорондох хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулах ажлийг эрчимжүүлэх талаар хэлэлцээр хийхээр төлөвлөж байна” хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн юм. 

Хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож,  харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, техникийн хамтын ажиллагаа, логистик зэрэг салбарт өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн хоёр орны Гадаад харилцааны яам хооронд байгуулсан “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах таван жилийн төлөвлөгөө”-нд хоёр талын худалдааны эргэлтийг 2027 онд 100 сая ам.долларт хүргэх, хуримтлагдсан буюу нэмэгдсэн хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тусгасан ажээ. 

Цаашид Монгол Тайландын худалдааны хамтарсан хорооны анхдугаар хуралдааны үеэр тохиролцсон санал, санаачлагыг бодит ажил хэрэг болгохын төлөө талууд идэвхитэй санаачлага гарган ажиллахаа илэрхийлж байлаа. 


Өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад автомашины тоо 50 хувиар өсчээ
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration