Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Хөгжлийн банканд 50 зээлдэгч өрөө барагдуулж 634.6 тэрбум төгрөг төвлөрчээ
Эдийн засаг 

Хөгжлийн банканд 50 зээлдэгч өрөө барагдуулж 634.6 тэрбум төгрөг төвлөрчээ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
93
0

М.БАДРАНГУЙ 

Энэ оны нэгдүгээр сарын 21-нээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд  Хөгжлийн банкинд 50 зээлдэгч зээлийн эргэн төлөлт хийж  634.6 тэрбум төгрөгийг барагдуулаад байна. Одоогоор 171.6 тэрбум төгрөгийн зээл хэвийн төлөлттэй байгаа бол анхаарал хандуулах 19.8 тэрбум төгрөгийн зээл байна. Чанаргүй зээлийн ихэнхийг  “ДЦС4” ТӨХК-ийн 12.6 тэрбум төгрөг  эзэлж  байгаа бол “Модун” ХХК, “Ган хүдэр орд” ХХК зэрэг  таван компанийн 6.4 орчим тэрбум төгрөг  үлдсэн хэсэг нь болж байна. Харин 83.9 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд  262.9 тэрбум төгрөг нь бүрэн төлөгдөөд байгаа аж. Чанаргүй ангилалд ихэвчлэн үндэсний үйлдвэрлэгч компаниудын авсан зээл багтаж байгаа юм байна. Түүнчлэн Капитал банканд олгосон дамжуулах  зээл болон  “Монгол мах экспо” ХХК-ийн зээлийг үл хөдлөх хөрөнгийн  барьцаагаар хөрөнгөжүүлсэн  86.6 тэрбум төгрөг байгаа бол барьцаанд байгаа 9.9 тэрбум  төгрөгийн хөрөнгийг борлуулж зээлийг хаасан мэдээлэлтэй байна. 




АХБ 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээл олгоно
Ганзага дүүрэн айлчлал
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration