Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
“Ул” сайдын  тавьсан түймрийг  Д.Амарбаясгалан  цурманд оруулав
Улс төр 

“Ул” сайдын тавьсан түймрийг Д.Амарбаясгалан цурманд оруулав

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
297
0

Ч.АРИУНХЭРЛЭН

айд Д.Сарангэрэл  Засгийн газрынхаа  дэвшүүлсэн  “Шинэ эргэлтийн бодлого”, түүний хүрээнд халамжаас хөдөлмөрт шилжих тухай НХХЯ-наас боловсруулсан хөтөлбөрийг танилцуулахдаа  ард иргэдээ  “Улныхан”  гэж хэлээд огцров. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудлыг хөндөхдөө түүнийг “Үндсэн хууль зөрчсөн” болохыг хэлсэн. Илэрсэн нь л Д.Сарангэрэл болохоос Монголын улстөрд орж, сайд, дарга болсон хүмүүс  иргэдээ тэгж нэрлэдэг, магадгүй өөр хоорондоо тийн ярьж хэвшсэн ч байж мэдэх юм. Ямартай ч тэр үүнийг ил болгоод өөрөө явлаа. Хэрэв явуулалгүй толгойг нь илсэн бол ард түмэн  намын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэтэй, мөн  түүний Засгийн газартай хариуцлага тооцох байв. Түүгээр зогсохгүй Ерөнхийлөгчийн “виз”-ээр дээгүүр жаалдаг, сайдын суудал сэлгэж эрхэлдэг гэхчлэн олон нийтийн дунд шивэр авир яригддаг олон асуудал нь  шилээ даран босч ирэх байв. Улмаар 2024 онд Монгол Ардын нам “уланд” ойчих байлаа.

Тэгвэл энэ бүхнийг маш хурдтай мэдэрч, сошиалд бухимдлаа илэрхийлж байсан иргэдийг  Сүхбаатарын талбайд гарч ирж жагсахаас урьтан улс төрийн дараагийн нүүдлийг хийсэн хүн бол Д.Амарбаясгалан юм. Д.Сарангэрэлийг огцруулах тухай мэдэгдэл хийснээр тэрбээр  түүний тавьсан  “түймэр” –ийг  цурманд оруулаад байна. Намын дарга, Ерөнхий сайд, улмаар Ерөнхийлөгчийг хүнд байдалд оруулснаа гэнэт ухаарсан уу, эсвэл өргөдлөө өгөөд гишүүнээрээ үлд гэж хэн нэгэн шивнэсэн үү, өнгөрсөн хойно өөрөө өргөдөл өгч байгаа дүр үзүүлсэн. Гэхдээ гэмшсэн шинж харагдаагүй. 

МАН-ынхны хувьд “Ул”-ны түймрийг цурманд оруулсан  гээд  тайвшрах  эрт байна.  Тэр нь юу гэвэл, Д.Сарангэрэл  “ул” ярьж  Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын бусад гишүүд, сайд нарт  саад болоод зогсохгүй  өөрийнхөө төдийгүй намынхаа, цаашлаад У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн ажилласан талаар улаа  шагайлгах хангалттай гэм нүглийг дагуулав. Тухайлбал, ковидын  ид үед орж ирсэн олон улсын  буцалтгүй зээл  тусламж, хандивууд  хаачсан бэ гэдгийг  уурласан олон нийт  ухаж төнхөн  асууж эхэллээ. Улмаар хүүхэд хамгааллын 8.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл  хүчирхийллийн хохирогч  болсон хэчнээн хүүхдэд  хэрхэн зарцуулагдсныг нийтэд ил тод болго, зарла” хэмээн нэхэх боллоо. УИХ-ын гишүүнээс нь ч огцруул гэдгийг шаардах хүн цөөнгүй  байна.

Уг нь манайхаас өөр улс оронд бол сайдаа өгөөд гишүүн хэвээр үлдэнэ ч гэж юу байх вэ. Ганц сайд огцроод бусад нь энхийн цагаан тагтаа, ариун гэгээнтнүүд  мэт үлддэг хариуцлага ч гэж хаа байх вэ. төрт ёс, ёс зүйг эрхэмлэдэг өндөр хөгжилтэй орнуудад бол улс төрийн хариуцлага тийм л байдаг. Манайд л  нэг хацрыг чимхэж, нөгөө хацрыг  нь илдэг, аягүй бол хөшигний ард тэврэлдэж, үнсэлддэг гаж жишиг байдаг хойно, түүгээрээ л болж байх шиг байна. 

эхдээ л ковидын  хандив тусламж хаачсан бэ, хүүхэд хамгааллын мөнгийг хэрхэн зарцуулав гэдэг асуулт  Д.Сарангэрэлд тавигдана. Тэр ард түмэн рүү улаа харуулах бус учрыг тодорхой  хариулах учиртай.  Цаашилбал, “ул”-ны асуудал НХХЯ руу  томилогдох   дараа дараагийн сайд нарт тун халгаатай тусахаар нийгмийн уур амьсгалыг эвдэж орхилоо. 2024 оны сонгуульд  нэр дэвших эмэгтэй  улстөрчдийн гарах зам руу ус цацсантай ялгаа юун. Одоогийн УИХ-д байгаа  эмэгтэй гишүүд, сайд болохоор горилж явсан хэн бүхний  тухайд урам зориг нэмэх бус ууцыг хугалсантай адил болгож хаялаа. Тухайлбал, мэргэжил нэг гэдэг утгаар  Д.Сарангэрэлийн “ул”-тай хамт хамгийн түрүүнд  УИХ-ын  гишүүн М.Оюунчимэгийн “боорцог мэрсэн”  асуудал сөхөгдөж, доог тохуу болцгоож  байна. Овоо шанстайгаар сайдад нэрлэгдэж байсан Н.Саранчимэг, Г.Мөнхцэцэг  гээд эмэгтэй гишүүдийн хэн нь ч НХХЯ-ны сайд болно гэхэд  “ул” саадын гайгаар тийшээ очно гэх нь бүү хэл нүүрээ  хийх газаргүй болж байх шиг байна. 

“Ул”-ны асуудал хүрээгээ тэлж, Д.Сарангэрэлийн тавьсан түймэр  цурамнаас  нэгэнт алдагдвал юу болох бол. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол Засгийн газраа аварч үлдэхийн тулд аргаа бараад л хоёрдугаар ээлжийнхнийг хоолонд оруулсан гэж Монголын нийгэм үзэж байгаа. Үнэн ч биз. Нэр хүнд муутайн дээр толгой муутай, боловсрол нимгэн атал хэтэвч нь зузаан,  хөрөнгө мөнгөнд дуртай нөхдүүд сайд болцгоосон. Эхнээсээ суудал дээрээ ийнхүү  “бааж” эхэллээ. Энэ бүхэн “Гуравдугаар ээлж” нь хоолондоо орохын дохио биш биз. 

Мэндчилгээ
Засгийн газар шаардлагыг хүлээн авна гэв
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration