Мягмар, 1 сарын 25, 2022
Хадгалсан мэдээ (0)
САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАНГИЙН 14 ДЭХ ДУГААРЫГ БОЛОВСРУУЛЛАА
Эдийн засаг 

САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАНГИЙН 14 ДЭХ ДУГААРЫГ БОЛОВСРУУЛЛАА

1 сарын 25, 2022
286
0

Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг Монголбанкнаас боловсруулан Та бүхэнд хүргэж байна. Уг тайлан нь

(1) Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн эрсдэл эмзэг байдал

(2) Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөлөл

(3) Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын голлох эрсдэл, эмзэг байдал

(4) Монголбанкнаас хэрэгжүүлж буй макро зохистой бодлогын арга хэмжээний тухай нийт дөрвөн бүлгээс бүрдэж байна. 

Энэ удаагийн тайланд Монгол Улсын санхүүгийн системийн эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж, түүнийг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ, Монгол Улсын санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, цаашид санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй асуудлуудын талаар тусгасан нь өмнөх тайлангуудаас онцлог боллоо. Тайланг Монголбанкны веб хуудасны "Санхүүгийн тогтвортой байдал" цэс эсвэл эндээс татан авна уу.

 

Эх сурвалж:  Монгол банк
ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
Блокчэйн технологид суурилсан HR-tech & Fintech болох “BEEVER” олон улсын систем Монголд удахгүй нэвтэрнэ
Spectr News Theme
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration