Пүрэв, 10 сарын 21, 2021
Хадгалсан мэдээ (0)
Стивен Хокингийн АКСИОМ мэт ЭШЛЭЛҮҮД
Leaders club 

Стивен Хокингийн АКСИОМ мэт ЭШЛЭЛҮҮД

Баяр Удвал Баяр Удвал
10 сарын 21, 2021
579
0

Уг нь Стивен Хокингийн залуу нас гайхалтай эхэлсэн юм. Түүнийг шинжлэх ухааны гэрэлт ирээдүй, нээлт, амжилтууд хүлээж байсан. Гэвч хүнд өвчний улмаас залуу насандаа түүний бүх бие мэдээгүй болж зөвхөн тархи нь ажилладаг болж үлджээ. 

Ингээд түүний хэлсэн үгсээс эшлэн хүргэж байна.

IKON.MN : 2015 ОНЫ 5-Р САРЫН 20 -ны нийтлэлийг дахин нийтлэв. 

  • Би өөрийн IQ-гийн тухай огт бодож байгаагүй. Азгүйчүүд л IQ-гээ хэд бол гэж санаа зовдог байх.
  • Хүн бол өөрийг нь үхэл хүлээж байгаа гэдгийг мэддэг, бас төгсгөл нь ирж байгаад итгэдэггүй цорын ганц амьтан
  • Амьдралын үнэ цэнэ бол амьдарсан шиг амьдрах юм гэдгийг надад цагаасаа эрт үхэх айдас ойлгуулсан билээ.
  • Миний зорилго бол энгийн: Би энэ ертөнцийг ойлгох, тэр яагаад ийм болж бүрэлдэн тогтсон, яах гэж бид энд байгааг ойлгох.
  • Бид бол тод биш, энгийн нэгэн одны дэргэдэх бяцхан гариг дээр амьдрах сармагчингуудын үр удам. Гэвч бидэнд ертөнцийн нууцыг тайлах боломж бий. Энэ л биднийг онцгой болгож байгаа юм.
  • Бидний өмнө тулгардаг асуудлуудад шинжлэх ухаанч хариулт олохын төлөө би бүх л амьдралаа зориуллаа. Магадгүй тиймээс миний физикийн тухай номнууд Мадоннагийн сексийн тухай номнуудаас илүү зарагддаг байх.
  • Хаана амьдрал байна, тэнд найдвар бий.
  • Мөнгө олохоос илүү шинжлэх ухааны судалгаа надад илүү баяр баясал авчирдаг.
  • Миний мөрөөдөл бол онгоцны буудлын номын мухлагт зарагддаг ном гаргах. Гэвч ингэхийн тулд түүний нүүрэн дээр нүцгэн эмэгтэйн зураг тавих хэрэгтэй болно.
  • Мэдлэгийн гол дайсан бол харанхуй мунхаг байдал биш, харин төөрөгдөл
  • Интернэтээр тэнүүчлэх гэдэг нь телевизийн сувгуудыг тасралтгүй солихтой адил тэнэг үйлдэл
  • Хэрвээ сансарт цагаачлах зам олохгүй бол хүн төрөлхтөн дахин мянган жил оршин тогтноно гэдэгт би итгэхгүй байна. Жижигхэн гариг дээрх бүх амьдрал устах олон хувилбар боломж бий. Гэвч би өөдрөг хүн. Бид аль нэг гаригт хүрч чадна.
  • Эргэн тойронд маань байгаа системүүд дотроос хамгийн нарийн, хэцүү бүтэцтэй нь бидний бие махбодь
  • Сургуульд шинжлэх ухааныг хуурай, сонирхолгүй аргаар заадаг. Хүүхдүүд зөвхөн шалгалт өгөхийн тулд механикаар цээжилж, шинжлэх ухаан болон орчин тойрныхоо холбоосыг олж хардаггүй.
  • Бүх зүйлс урьдчилан төлөвлөгдсөн, өөрчлөх боломжгүй гэж боддог хүмүүс хүртэл зам гарахдаа тал талруугаа хардгийг би мэднэ.
  • Амьдрал хэрвээ ийм хөгжилтэй байгаагүй бол хэтэрхий эмгэнэлтэй байх байлаа
  • Бууж өгөхгүй байх нь маш чухал

 

 

Эх сурвалж: Esquire

 

Хонг Конгийн тэргүүн баян тэтгэвэртээ гарлаа
Б.Алтанцэцэг: Төр хуулийн хүрээнд түлхүү оролцож, эдийн засгаас хол байх хэрэгтэй
Spectr News Theme
Баяр Удвал
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration