Мягмар, 1 сарын 25, 2022
Хадгалсан мэдээ (0)
Toyota Sai бий болсон түүх
E-press TV 

Toyota Sai бий болсон түүх

Баяр Удвал Баяр Удвал
1 сарын 25, 2022
883
0

Toyota Prius гараад даруй 12 жил өнгөрсний дараа буюу 2009 онд жинхэнэ утгаараа Toyota-н хоёр дахь Hybrid машин болон гарсан.

Үүнээс өмнөхөн гарсан Lexus HS-тай нэг адил суурьтай ах дүү загвар бөгөөд сүүлд гарсан HS250h гэсэн Hybrid загвартай нэгэн адил систем хэрэглэж байгаа юм. 

Энэ машин дээр ажилласан инженер нь 1990-ээд оны дундуур гарсан Progres загвар дээр ажиллаж байсан болохоор бага хэмжээнд тансаг машин хийх туршлагатай байжээ. Эхэн үедээ Hybrid автомашин хийнэ гэж төлөвлөөгүйгээр SAI загвар дээр ажиллаж байсан юм.

Гэвч Prius, Crown Hybrid хоёрын дундах ямар нэг Hybrid машин хэрэгтэй байсан тул төслийг энэ чиглэлд ажиллуулсан байна.

Ингээд энэхүү SAI загвар бий болсон. Сарын дундаж борлуулалт 3,000 ширхэг.

 

 

Үүнтэй зэрэг шахуу гарсан Lexus брэндийн HS загвар нь дотор салоны байдал, хойд урд талын дизайн зэргээрээ ялгаатай бөгөөд үндсэн суурь механизмын хувьд адил платформ дээр хийгдсэн.  Иймээс SAI ба HS нь төстэй ах дүү загвар хэмээн нэрлэгдэх явдал байдаг.

Crown-ыг бодвол дараагийн сервисийн өртөг багатай, салоны зай боломжийн гэдгээрээ нийтийн таксин хэрэглээ болон хувь хэрэглээнд түлхүү ашиглагдах болсон.

 

HS-тэй адил суурьтай боловч хөдөлгүүрийн хувьд HS-ээс бага Prius-ийн 1.8 литрийн 2ZR-FXE суурилагдсан төдийгүй Camry Hybrid, Estima Hybrid-ийн 2AZ-FXE хөдөлгүүрийг сонгох боломжтой юм. Ингэж том хөдөлгүүр бүрэн Hybrid систем тавьснаар хүчин чадал хангалттай болсны дээр шатахуун зарцуулалт энгийн 1 литрийн хөдөлгүүртэй машины адил хэмжээнд очиж 100 км-т 4.5- 6 литр болжээ.

Дизайны хувьд седан стилээр хийгдсэн бөгөөд Lexus HS-ээс уртаараа 95мм, өргөнөөрөө 15мм богино, өндөр нь 10мм намхан байхаар хийгдсэн. “G”,” S” хувилбарт HID гэрэл, бусад хувилбар нь LED их гэрэлтэй. HS-тэй адил урд хормой, хойд спойлер бүхий “AS Package” хувилбар бий.

 
  • Салоны дотор тал нь ерөнхийдөө HS-тэй төстэй боловч нарийн деталиудын хувьд өөр болсон. Мөн навигацийн систем, аудиог удирдах компьютерийн мауз маягийн удирдлагатай болсон байна.
  • Салоны хуванцар эд ангийн 60% нь экопластик буюу ургамлын тосноос гаргаж авсан материал юм. Энэ материалыг Америкийн компани нийлүүлдэг бөгөөд автомашины өртгийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэж үздэг.

 

 

Б.Идэр-Од багшийн хичээл: Англи хэл сурах, үг цээжлэх аргачлал
Засгийн газрын хэрэгжүүлэх 10 их наядын цогц төлөвлөгөө
Spectr News Theme
Баяр Удвал
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration