Пүрэв, 10 сарын 21, 2021
Хадгалсан мэдээ (0)
МҮХАҮТ-ын 60 жилийн ой тохиож байна
Цаг үе 

МҮХАҮТ-ын 60 жилийн ой тохиож байна

10 сарын 21, 2021
223
0

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. "Дэвшилд хөтөлсөн жаран" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй түүхэн ойд зориулсан баярын хурал болон фото зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болно. Амаргүй олон сорилтыг давж одоогийн түвшинд хүрсэн хувийн хэвшил улс орны нийгэм, эдийн засгийн тулах багана. Баялаг бүтээгчид 1.1 сая хүнийг ажлын байраар хангаж, улсын төсвийн орлогын 80 хувийг дангаар бүрдүүлж, дотоодын эдийн засагт хөдөлгөгч хүч нь болж байна. 

Хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлж, ажилтай, орлоготой монгол хүний амьдралын баталгаа, эдийн засаг өсөх, улс орны хөгжил урагшлах гол хөшүүрэг юм. Дэлхийн улс орнуудын хөгжлийн нууц хувийн хэвшлийн манлайлал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын таатай орчинд оршдог. Зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 онтой харьцуулахад манай улсын ДНБ-ий хэмжээ өнөөдөр 12 дахин өсжээ. Энэхүү өсөлтийн үр шимийг өрх бүрт хүргэх, хүртээх нь төр засгийн хийх ёстой ажил юм. 

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийн өнөөдрийн хүндрэлийг төр, хувийн хэвшил хамтарч байж л даван туулна. Тиймээс итгэлцэл, ойлголцол чухал. Шинэ жараны үүд нээгдэж байна. Монголын бизнесийн орчны түүхийг бичиж ирсэн үе үеийн удирдлага, баг, хамт олон, хувийн хэвшлийнхэн, төр засаг, бид бүхэнтэй хамтран ажиллаж буй бүхий л дотоод, гадаадын байгууллага, түнш, гишүүддээ 60 жилийн ойн мэнд хүргэе. Өнөөдрийн хүрсэн ололт, амжилтын эзэд бол хувийн хэвшлийнхэн.

Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том ажил олгогч нь баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгчид байна. Улс орны ачааны хүндийг энэ хүмүүс үүрч яваа. Цаашид гадаад худалдааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бус экспортыг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулах, Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах нь бидний ойрын зорилт” хэмээн онцлон тэмдэглэлээ. 

    Төр, хувийн хэвшлийн дунд гүүр болж ирсэн Танхим эрх зүйн орчноо шинэчлэн сайжруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болжээ. Төр засгийн бодлого шийдвэрт хамгийн нөлөө бүхий зөвлөх, сануулах, сайжруулах, бизнесийн нэгдмэл эрх ашгийг хамгаалах хүчтэй дуу хоолой, судалгааны томоохон төв, чөлөөт зах зээлийн манаач болон үйл ажиллагаа нь өргөжиж, олон улсад ч тэр хэрээр манай улсын Танхим танигдаж, нэр нөлөөтэй болж чадсан байна. 

МҮХАҮТ-ын даргаар 1997-2014 он хүртэл буюу хамгийн олон жил ажиллаж, тус байгууллагыг өнөөдрийн түвшинд хүргэхэд голлох үүрэг, оролцоотой байсан хүмүүсийн нэг болох С.Дэмбэрэл “Монголын хувийн хэвшил дэлхийн хандлагаас хоцроогүй, зарим тохиолдолд манлайлагч болж байсан. Танхим бол ирээдүй рүү үргэлж тэмүүлж, түрүүлээд дэвшин  хөгжөөд явах ёстой институци. Энэхүү буухиаг цааш нь үргэлжлүүлж байгаа үе үеийн Танхимын удирдлагууд сайн ажиллаж байгаа. Төрийг засахад чиглэсэн ажлын нэг нь бодлогын өмгөөлөл. Тийм учраас төр, хувийн хэвшлийн харилцааг урамшуулж байдаг бүтэц цаашдаа улам бүр хэрэг болно. Төрд хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэж, төрийн эдийн засаг дахь оролцоог тогтвортой байлгахын тулд хажуунаас нь хэлж сануулж байх байгууллага нь Танхим” хэмээн тодотгов.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2020-2021” УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗАРЛАГДЛАА
Л.Оюун-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг төсөвт тусгасан
Spectr News Theme
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration