Мягмар, 1 сарын 25, 2022
Хадгалсан мэдээ (0)
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ чиглэлийн төмөр замын анхны суман шилжүүлгийг угсарлаа
Эдийн засаг 

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ чиглэлийн төмөр замын анхны суман шилжүүлгийг угсарлаа

1 сарын 25, 2022
335
0
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдана. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг /10 дугаар сарын 24-ний өдөр/ зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууслаа. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм. 
 

Уг төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд 1-р зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдах юм. Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж одоогоор төсөлд 383 инженер техникийн ажилтан, 1368 орчим ажилтан, 771 гаруй машин механизм ажиллаж байна. 
  
Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 99.5% засагдсан, хоолойн ажил 97% /дугуй хоолойн ажил-99.91%, дөрвөлжин хоолойн ажил- 94.97%/, мал амьтны гарц 96.5%, гүүрийн ажил 53.5%, нийтдээ 208 км-ийн доод бүтцийн ажил 98.2%-тай явж байгаа бол дээд бүтцийн ажил 63.6% буюу гол замын үеийг  130 км-ийг угсраад байна. Харин ачилтын тойргын ажил 09-р сард эхэлж одоогоор газар шорооны ажил  29.2 хувьтай явж байна.  
 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог юм. Зам төмрийг уулзваргүй болгож гагнах ажил нь цахилгаан кантактийн аргаар суурин болон зөөврөөр тус тус хийгдэж  байна. Суурин гагнуур нь 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж байгаа бол хоорондын замд гагнаж буй машин нь угсарсан зам дээр 25 метр урттай зам төмрийг газар дээр нь гагнаж одоогоор 35 км замыг уулзваргүй болгоод байна.

Эх сурвалж:  ЭТТ
МОНГОЛ УЛС ФАТФ-ЫН СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРЛАА
Блокчэйн технологид суурилсан HR-tech & Fintech болох “BEEVER” олон улсын систем Монголд удахгүй нэвтэрнэ
Spectr News Theme
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration