Пүрэв, 10 сарын 21, 2021
Хадгалсан мэдээ (0)
Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл ЯВАГДААГҮЙ
Тоонот хоймор 

Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл ЯВАГДААГҮЙ

Баяр Удвал Баяр Удвал
10 сарын 21, 2021
611
0

“Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ” гэсэн мэдээлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж байгаа нь хуучирсан мэдээлэл

 болохыг мэдэгдэж байна. Тус мэдээлэл нь 2016 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн бөгөөд ногоон бүсэд газар эзэмших, өмчлөх ажлыг цахимаар бүртгээгүй байна.

Ногоон бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд иргэдийн эзэмшил газар ямар нэгэн зөрчилгүй, хориглолт, хамгаалалтын бүсэд ороогүй бол өмчлөх ажил Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт  хийгдэж байна. Иргэд эзэмшил газраа өмчлөх хүсэлтээ харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж өгч болно.

Сүүлийн үед Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор хуурамч гэрчилгээ үйлдэх, түргэн хугацаанд өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэх мэтээр иргэдийг хууран мэхэлж, залилах тохиолдол гарч байгаа тул иргэд олон нийт анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Иргэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулхыг анхааруулж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Сурагчдад орчны бохирдлоос сэргийлэх экологийн боловсрол олгож эхэллээ
Улиастайн тойргийн “Өндөр ээж”
Spectr News Theme
Баяр Удвал
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration