Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар нийслэлийн шилдэг эмэгтэйгээр шалгарлаа
Тоонот хоймор 

Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар нийслэлийн шилдэг эмэгтэйгээр шалгарлаа

Баяр Удвал Баяр Удвал
12 сарын 6, 2022
920
0

“Их хотын бүсгүйчүүд-2018” хүндэтгэлийн  арга хэмжээг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг  даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн иргэдийн хурал, их хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд,  төр  хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа 1,000 гаруй эмэгтэйчүүд оролцов.

Энэ үеэр салбар бүрээс ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан нийслэлийн шилдэг 8 эмэгтэйд шагнал гардуулан өгөв.

Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр:

  1. Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр,
  2. Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам,
  3. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл,
  4. Онц тээвэрчин Г.Дунгаамаа,
  5. “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул,
  6. “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа,
  7. Яруу найрагч Б.Ичинхорлоо,
  8. Дуучин С.Наран нар шалгарсан юм.

Шилдэг эмэгтэйчүүд маань  ажлын туршлага, амжилтын түүх,  бусдыг манлайлах ур чадвар, эмэгтэйчүүдийн оролцоог  нэмэгдүүлэх талаар   хотын эмэгтэйчүүдтэйгээ санал бодлоо хуваалцлаа.  Түүнчлэн арга хэмжээнд  Улаанбаатар чуулгын хамт олон,  Хүүхдийн найрал дууны уралдаанд түрүүлсэн  “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн  сурагчид уран бүтээлийн дээжсээ өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн чуулганыг нээж Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Өнөөдөр  энэ өргөө төдийгүй Улаанбаатар хот “Сарнай“ цэцэгт умбаж, та бүхнийхээ  хайр  энхрийлэл, халамж, хөдөлмөр  зүтгэлээр бахархаж, билэгшээж, баярлуулахын төлөө залуус  яаран байгаа дүр зураг  олноо тод харагдаж байна. Ээжээрээ, ханиараа, охид, бүсгүйчүүдээрээ  улс орон гоёж, бас тэднийхээ хатан ухаан, зөв сургааль, цэгц бодлогыг ч түшиж, тулж  хөгжиж ирсэн билээ.  Тийм ч учраас энэ өдөр бол та бүхний эрхээ ч хамгаалах, баяраа ч тэмдэглэх өдөр юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.Батболдын санаачлагаар  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  анх удаа “Их хотын бүсгүйчүүд- 2018” хүндэтгэлийн“ арга хэмжээг  зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь  хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол,  ирээдүйн  хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ  алдаршуулах,тэднийхээ үйл хэргийг  нийслэлийн иргэддээ, залуу  хойч үедээ  сурталчилан таниулах, төрөлх хот,  эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэж байна” гэлээ.

Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл ЯВАГДААГҮЙ
Алтан шар замаа түшсэн “Онц тээвэрчин” хосууд
Spectr News Theme
Баяр Удвал
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration