Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
Р.Мөнхтөр: Алдаанаасаа суралцдаггүй төрийн механизмыг өөрчлөх хэрэгтэй
Leaders club 

Р.Мөнхтөр: Алдаанаасаа суралцдаггүй төрийн механизмыг өөрчлөх хэрэгтэй

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 12, 2021
205
0

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор “Инвескор” ББСБ-ын эдийн засагч Р.Мөнхтөрийг урилаа.

АЛДААНААСАА СУРАЛЦАХ ЁСТОЙ

Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө хүн бүр зүтгэж байгаа гэдэгт эргэлздэггүй. Миний хувьд зургаан зүйлийг сайжруулах зайлшгүй шаардлага бий. Тухайлбал, институцийг сайжруулах ёстой гээд улиг болтол ярьж байна. Гэвч хэрхэн хэрэгжүүлэх вэ, яаж бодит үр дүнд хүрэх вэ гэдэг нь учир дутагдалтай байгаа нь анзаарагддаг.

Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд иж бүрнээр нь өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн асуудалд хамааралтай хуулийг өөрчилснөөр шийдэлд хүрэхгүй гэсэн үг. Хуулийг дагаж мөрдөх дүрэм, журам баталснаар төгс болсон гэж ойлгож болохгүй.

Ер нь нийгмийн харилцааг зохицуулдаг хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, хууль эрх зүй, хоёрдугаар нийгэм, эдийн засагт мөрдөж байгаа стандарт болон соёлыг анхаарах учиртай. Соёлын талаар ярихаар уламжлалтай холбож ойлгодог. Гэхдээ энэ нь хэтийдсэн зүйл гэдгийг онцолмоор байна.

Тухайн цаг үедээ бий болж нийгэмд хэв­шиж байгаа зүйлийг уламжлан хэвшүүлэх нь соёлын нэг хэлбэр. Тухайлбал, гадаадад сурч, ажиллаж байгаад ирсэн хүмүүс ажиллаж байгаа байгууллагынхаа хамт олон, ажиллах орчин нөхцөлийг өөрийн байсан газрынхтайгаа ижил төстэй болгохыг эрмэлздэг.

Ингэснээр тухайн хамт олон хэвшүүлэн дадал болгосноор нэг соёлыг өөрийн болгож нутагшуулж байгаа гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал, хууль эрх зүйн орчин, түүнийг дагаж мөрдөх журам болон стандарт, соёл, уламжлалыг хослуулах учиртай.


Улсаа хөгжүүлэхийн тулд асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь аливаа асуудлыг шийдвэрлэхдээ аль нэг хэсгийг нь орхигдуулснаар алдаа гарсаар байна. Тиймээс иж бүрэн өөрчлөлт, цогц шийдэл чухал гэдгийг хэлээд байгаа юм. Институцn гэдэг нь дан ганц төрийн байгууллагыг хэлдэггүй бөгөөд нийгмийн харилцаанд оролцож буй бүхий л аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ.

Бидний хувьд хөгжилд тушаа болж байгаа бас нэг зүйл нь өмнөхөөсөө сургамж авдаггүйтэй шууд холбоотой. Жишээлбэл, дөрвөн жил тутамд хуульд өөрчлөлт оруулж байгаа нь хэрэгжих, дагаж мөрдөхөд бэрхшээл тулгарч, ойлгомжгүй байдлыг үүсгэдэг. Энэ тухай хүн бүр ярьдаг ч байнга давтагдаж байдаг нь алдаа гэвэл хилсдэхгүй.


УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ЧУХАЛ

Хөгжилд хүрэхийн тулд 10 алхам шаардлагатай гэвэл эхнийх нь институцийн чадавхийг сайж­руулах. Бид энэ алхамыг хийсний дараа урт хугацаанд үр ашигтай байх хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг улсын хөгжлийн нэг тулгуур нь гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилд эдийн засагт орсон хөрөнгө оруулалтаар зам барьсан нь сайн, муу гэх шүүмжлэл гарсаар байгаа. Хамгийн гол нь бондын эргэн төлөлтийн тухай ярьж байгаагаас бус замын арчилгаанд шаардагдах хөрөнгийн талаар хэн ч ярихгүй байгаа нь харамсалтай.

Хэдийгээр аймгуудыг хатуу хучилттай замаар холбосон олзуурхууштай хэдий ч урт хугацаандаа зам арчилгаанд зарцуулах хөрөнгө улсын төсөвт ямар дарамт учруулах вэ гэдгийг тооцоогүй нь алдаа болсон гэж боддог. Жишээлбэл, 100 км авто замд ногдох арчилгааны зардал ирэх жилүүдэд төсвийн зардалд нөлөөлнө гэдгийг тооцоолох учиртай.

Ер нь зөвхөн дэд бүтцийн салбараас гадна бүх салбартаа урт хугацаанд хэрхэн үр ашгаа өгөх вэ гэдгийг нарийн тооцох ёстой юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, алсыг харсан, урт хугацаанд хэрэгжих, үр өгөөжтэй байх төлөвлөгөө дутагдаж байгааг хэлмээр байна. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр байгаа нөхцөл байдлыг зөв дүгнэж чадахгүй байгаа учраас алсыг харна гэдэг учир дутагдалтай шүү дээ.

Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд зайлш­гүй өөрчлөх, хийх шаардлагатай олон зүйл бий. Жишээлбэл, би хөдөө орон нутагт явж байхдаа нутаг усаараа талцаж хуваагдсан, бөх, морио өмчилсөн тэрхүү байдлыг хэт туйлшруулж байгааг хараад харамсдаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд засаг, захиргааны шинэчлэлийг хийх шаардлага тулгарч байгаа юм. Үүнийг хийж гүйцэтгэхийн тулд өнөөх л институцийн чадавхийг сайжруулах гэдэг алхам руугаа эргээд очино гэсэн үг.


ЗАСАГ ЗАХИРГААНЫ ШИНЭЧЛЭЛ

Өнөөдөр эрүүл мэнд, боловсролын салбарт шинэчлэл хийж, чанарыг нь сайжруулах талаар ярьж байна. Нэг талдаа, энэ нь зайлшгүй хийх шаардлага тулгарсан салбар. Нөгөө талдаа энэ хоёр салбарыг сайжруулснаар эдийн засагт эргэлдэх мөнгөний гадагшлах урсгалыг дотоодод шингээх нэг боломж. Мэдээж мөнгөний урсгал нь дотооддоо үлдсэнээр улсын хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулна.

Бид сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээгүй байдлаас гарч байгаа муу үр дагаварын талаар ярьцгаадаг. Тэгвэл үүнийг шийдэх боломж нь нөгөөх л засаг захиргааны шинэчлэлтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, сум тус бүрт нарийн мэргэжлийн эмч нь дутагдсан жижиг эмнэлэгтэй байснаас гурван сумын дунд нэг эмнэлэг байгуулах хэрэгтэй.

Түүндээ бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийх зориулалтын тоног төхөөрөмжтэй, нарийн мэргэжлийн эмчтэй байлгах боломжтой. Ингэснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдгийг анхаарах ёстой. Тухайлбал, хувь хүн 1000 км-ын цаанаас ирж эмчлүүлэх зардал нь хэмнэгдэнэ. Улсын төсвийн зардал ч буурна.

Нэгжид ногдох хөрөнгө оруулалт өссөнөөр чанар сайжирна гэх мэт олон давуу тал бий болно. Энэ мэтчилэн засаг захиргааны шинэчлэлийг хийснээр улсын хөгжилд дорвитой алхам болох юм шүү дээ. Энэ бүхнийг хийгээгүйгээс улсын хөгжлийг хойш татаж байгааг ойлгох хэрэгтэй.

Сүүлийн үед Үндсэн хуулийг шинэчлэх тухай ярьж байна. Үүнийг хийхдээ засаг захиргааны шинэчлэлийг хамтатгавал үр дүнтэй болно гэж боддог. Дээр хэлсэнчлэн бичгийн ширээг засахын тулд дөрвөн хөлнийх нь аль нэгийг нь сайжруулаад нөгөө гурвыг нь орхивол амархан ганхаж, эвдэрнэ гэдгийг мартаж болохгүй.


СУДЛААЧ, ШИНЖЭЭЧДЭЭ СОНС

Манай улс хөгжиж чадахгүй байгаа, төрийн бодлого нь дорвитой байж чадаагүй