Баасан, 9 сарын 30, 2022
Хадгалсан мэдээ (0)
Оффшор бүсийн дийлэнх нь арлын жижиг улсад байдаг аж
Сонин содон 

Оффшор бүсийн дийлэнх нь арлын жижиг улсад байдаг аж

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 30, 2022
232
0

Оффшор бүсүүд гэдгийг олон улсын хэмжээнд янз бүрийн аргачлалаар тогтоодог бөгөөд үүнээс хамаарч бүсүүдийн тоог янз бүрээр тооцдог байна.

Олон улсын Валютийн сангийн үнэлгээгээр 51
Санхүүгийн тогтвортой байдлын хүрээлэнгийн индексээр 63
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ үнэлгээгээр 63
Бусад үнэлгээгээр 61 бүс байна гэж тооцдог аж.


Оффшор бүсүүдийн ихэнх нь арлын харьцангуй жижиг улсад байдаг боловч зарим  сонин содон тохиолдлууд ч байдаг юм байна.

Европын төвд орших Андоррагийн вант улс бүх ангиллаар оффшор бүст тооцогддог.
Европын холбооны гишүүн Австри, Бельги, Лихтенштейн, Люксембург, Нидерланд, Португали улсууд оффшор бүст тооцогддог байна.
Их гүрэн АНУ, Их британийг хоёр ч ангиллаар оффшор бүст оруулжээ.
Арабын баян Бахрейн, Бруней, Арабын нэгдсэн Эмиратууд ч бас оржээ.
Хуучны социалист орнуудаас Унгар, Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас Латви оффшорт тооцогдож байна
Алдарт Ватикан нэг ангиллаар оффшор гэж тооцогджээ.
Зүүн өмнөд Азиас Сингапур, Филиппин ч мөн орсон аж.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн “Жагсаалт шинэчлэн батлах тухай” 326 тоот тогтоолоор “Монгол Улсад нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт” гэдэг нэртэйгээр Англиас эхлэн Швейцарийг оруулсан 49 оффшор бүсийг албажуулжээ.

ОФФШОР БҮСИЙН ЖАГСААЛТ

IMF – Олон улсын Валютийн сангийн үнэлгээгээр

FSI –санхүүгийн ... индексээр 

OECD-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын үнэлгээ