Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
"Тарьц суулгац - 2021" цахим үзэсгэлэн нээгдлээ
Цаг үе 

"Тарьц суулгац - 2021" цахим үзэсгэлэн нээгдлээ

Oyuk Oyuk Oyuk Oyuk
12 сарын 6, 2022
321
0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон аравдугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Энэ хүрээнд БОАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас “Тарьц, суулгац-2021” цахим үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Энэ жил бүх нийтээр мод тарих өдрийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 100 хороотой хамтран айл, өрхийн хашаанд мод тарих арга хэмжээг өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд анх удаа “Тарьц, суулгац” цахим үзэсгэлэнг “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас санаачлан хүргэж байна. Цахим үзэсгэлэнд мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж, байгууллагын мод үржүүлгийн газарт бэлтгэгдэж буй 33 зүйлийн мод бутны тарьц, суулгац, тэдгээрийн тоо хэмжээ, үнэ, хаяг байршил зэрэг мэдээллийг оруулаад байна.



Эх сурвалж:  Ойн судалгаа хөгжлийн төв
Д.Сумъяабазар: Эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа
ЗАЛРУУЛГА
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration