Даваа, 12 сарын 6, 2021
Хадгалсан мэдээ (0)
Хотын дарга гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
Цаг үе 

Хотын дарга гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

Oyuk Oyuk Oyuk Oyuk
12 сарын 6, 2021
96
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 102 тусгай дугаарт ирж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэлтэй танилцлаа. Энэ төрлийн дуудлага, мэдээллийг Орон зайн нэгдсэн мэдээллийн системд бүртгэж, ирсэн дуудлага бүрийн үнэн эсэхийг нягталж, шалгадаг болжээ. Хотын дарга гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Он гараад нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2.5 дахин нэмэгдсэн. 1700 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Хэргийн тохиолдол бүр дээр дүүргийн мэргэжилтнүүд ажилладаг” хэмээн танилцуулав. Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэртэй бус харилцаа. Үүнд мөн үүнд архи, согтууруулах ундаа нөлөөлдөг байна. Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон бүртгэгддэг аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Гэмт хэргийн гаралттай холбоотой мэдээллийг системд хурдан оруулж, удирдах албан тушаалтнуудад шуурхай мэдэгдэж, зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хотын хэмжээнд 35 мянган төрийн албан хаагч ажилладаг. Тэднээс мэргэжлийн хяналт, цагдаа, эмч гээд нийт 16 мянган албан хаагч нэгдүгээр шугамд ажиллаж байгаа. Нэг ч гэсэн иргэний эрүүл мэндийн хамгаалахын төлөө, нэг ч гэсэн хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүйн төлөө, согтуугаар тээврийн жолоодож өөрийн болон бусдын амь насанд халдах нөхцөл байдал гаргуулахгүйн төлөө бид ажиллаж байна” гэсэн юм.

102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн 100-150 дуудлага бүртгэгддэг. Тэгвэл хөл хорио тогтоосон эхний өдөр 182 дуудлага бүртгэгдсэн бол бусад өдөр 100-150, өчигдөр гэхэд 88 дуудлага бүртгэгджээ. Өмнөх хатуу хөл хорионы үеэр согтууруулах ундаа хориглоход гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 60-80 болж буурсан аж. Гэхдээ олон улсын жишгээр архи, согтууруулах ундааг хориглосноор гэмт хэргийн гаралт буурдаггүй, харин нэмэгдэх хандлага ажиглагддаг байна. Иймээс энэ удаагийн хөл хориогоор согтууруулах ундааг бүр мөсөн хорилгүй, 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглосон юм.

Эх сурвалж:  Ulaanbaatar.mn
Дархлаажуулалтын явуулын цэг ажиллана
Мал эмнэлгийн олон улсын эрдэмтэд цахимаар хуралджээ
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration