Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
Монгол орон өсвөрийн дипломатуудын нүдээр
Сонин содон 

Монгол орон өсвөрийн дипломатуудын нүдээр

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 12, 2021
39
0

Москва хотын ерөнхий боловсролын 324 дүгээр сургууль 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол орон, түүний соёл, түүх, зан заншил, уламжлалаар амьсгалав. “Галт шувуу” буюу “Жар-птица” хэмээх содон нэртэй тус сургуулийн дэргэдэх Өсвөрийн дипломатуудын клубын гишүүд аль нэг улсыг сонгон, тухайн оронд зориулсан танилцуулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг ажээ.

Энэ удаа Оросын ирээдүйн залуу дипломатууд манай орныг үе тэнгийн сурагчид, багш нартаа таниулж, Монголын эртний домгоос сэдэвлэсэн театрчилсан тоглолт үзүүлж, сургуулийн авьяаслаг охид алдарт Аягатай бүжгийг амилуулж, шилэн сонгогдсон охин хүү хоёр Монгол орны онцлогийг дэлгэрэнгүй хүүрнэж, алсын Москвад талын Монголын тухай энгүүн сайхан яриа хөөрөө өрнүүллээ.

Монгол Улсын төрийн далбаа, төрийн сүлд, хүн ам, соёл иргэншлийн онцлог, байгаль цаг уурын нөхцөл гээд олон сэдвийг хамарсан танилцуулга дотор Монголын хамгийн алдартай хүмүүсээр Чингис хаан, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, их зохиолч Дашдоржийн Нацагдорж нарыг орос хүүхдүүд нэрлэсэн нь сонирхол татам байлаа. ОХУ, Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн залсан тайзнаа их Нацагдоржийн “Миний нутаг” найраглал орос хадмалтайгаар хүүхдүүд, багш нарын сонорыг мялаав.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг яамыг төлөөлөн оролцсон зөвлөх Ц.Ганболд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд оросын залуу үед манай орныг танилцуулах санаачлага гаргасан өсвөрийн дипломатуудад баяр хүргэж,  “Ардын хувьсгал, Халх голын байлдаан, Аугаа их эх орны дайны жилүүдийн дайчин нөхөрлөл,  энх цагийн зузаан найрамдлаар бат холбогдсон манай ард түмнүүдийн дараагийн зууны харилцааг орос, монголын залуус та нар түүчээлж явах түүхэн үүрэгтэй шүү” хэмээн захилаа.


Эх сурвалж:  ГХЯ
Харандааны гайхамшиг
Гоё ертөнцтэй хүмүүс 3
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration