Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
Гоё ертөнцтэй хүмүүс
Сонин содон 

Гоё ертөнцтэй хүмүүс

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 12, 2021
79
0

Абдулрахман Эйдтэй танилцана уу. /Abdulrahman Eid/

Хижаз нутгийн /Арабын хойгийн түүхэн нутаг/ өвөрмөц өв соёл нь олон олон хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн билээ. Уран бүтээлч маань 18 жилийн турш Хижазд амьдарч байсан бөгөөд Хижазийн соёл, урлагийн өвөөс бүтээл туурвин буй Сирийн зураач юм.

Саудын Араб руу нүүхээсээ өмнө эртний эдлэл, гар бичмэл, уран зураг зэргээс гадна түүхэн барилга байгууламж, урлагийн бүтээлийг сэргээн засварлах ажилд тусалж байжээ.

Дорно дахины судлаачдын олон ном, хуучин гэрэл зургуудыг цуглуулж, 30, 40, 50-аад оны үед тус улсын хэв маяг хэрхэн оршин тогтнож байсныг баримтжуулж  судалгаа хийсэн. Түүхэн чухал үнэ цэнэтэй зарим байшин, хороолол одоо байхгүй болсон бөгөөд тэдний үнэ цэнэ түүх соёлыг алга болгохыг хүсэхгүй байсан тэрээр судалж олж мэдсэн зүйлсээрээ, өнгөрсөн үеийн бодит байдлыг дүрслэн хийхийг хичээдэг байна.

Түүний бүтээлүүд нь Хижазийн уламжлалт архитектурын олон өвөрмөц чимэглэлийн хэв маягийг шингээсэн байдаг. Энэ нь тухайн үеийн ард түмний том түүх соёл их урлагийг агуулдаг ба Хижазад байсан бүх элементүүдийг жижиг ч гэлтгүй нэгийг ч орхигдуулахгүй бүгдийг нэгтгэхийг хичээдэг гэнэ.

Нарийн төвөгтэй жижиг хэсгүүдийг харах юм бол гар хийцийн хивс, өлгөөтэй чийдэн, дэнлүү, хуучин сэлэм болон бусад зэвсэг, хуучны гэр ахуйн хэрэгсэл, толь, эртний эдлэл зэргийг ч орхигдуулаагүй урласан байна шүү. Түүний зарим бүтээлээс сонирхуулахад: