Мягмар, 1 сарын 25, 2022
Хадгалсан мэдээ (0)
С.Нямдорж: Он гарснаас хойш 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан
Урилгатай зочин 

С.Нямдорж: Он гарснаас хойш 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан

Oyuk Oyuk Oyuk Oyuk
1 сарын 25, 2022
131
0

Коронавирусийн халдварын улмаас зарим байгууллага ажлын байраа хадгалах боломжгүй болсон. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлдэг байгууллага. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдоржтой ярилцлаа.

-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Манай байгууллага нийслэлийн хэмжээнд ажлын байрны бүртгэл зуучлал, ажил мэргэжлийн чиг баримжаа үзүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүр хэрэгжүүлдэг хөтөлбөрийн дагуу энэ жил таван хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт таван арга хэмжээ зохион байгуулж байгаа. Цар тахлын үед ажил хайгч иргэддээ зориулж веб сайтаараа ажлын байрны захиалгын мэдээллийг хүргэж байна. Иргэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын веб сайтаас ажлын байрны мэдээллийг шууд авах боломжтой юм.

-Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ гэдгийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ нь хоёр хэлбэрээр хэрэгждэг. Нэгдүгээрт, ажлын байрны бүртгэл зуучлал. Энэ нь ажил хайгч иргэн, ажил олгогч хоёрыг холбох үйлчилгээ юм. Хоёрдугаарт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ. Энэ нь иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, ажлын байрны ярилцлагад бэлтгэх, ажилд орох анкетаа хэрхэн зөв бөглөх зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ юм.   

-Ямар мэргэжил хамгийн их эрэлттэй байна вэ?

-2021 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга их ирж байна. Манай байгууллагын дэргэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байдаг. Энэ байгууллага Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингаравт байрладаг юм. Иргэд энэ байгууллагаар үйлчлүүлэхээс гадна www.ubbirj.ub.gov.mn цахим сайтаас мэдээлэл авах боломжтой.  Цахим сайтад энэ жилийн төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл байгаа. Мөн бүх ажлын байрны захиалгыг бид ирсэн даруйд нь цахим сайтад оруулдаг. Бүх нийтийн бэлэн байдлын үед ч ажлын байрны захиалга буурахгүй байгаа. 2021 он гарснаар 3000 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, нийслэлийн хэмжээнд 2235 иргэнийг ажлын байранд зуучилсан. Эдгээрээс 1000 гаруй иргэн ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Манай байгууллагад 35-45 насны иргэд түлхүү ханддаг. Мөн тэтгэвэрт гарсан иргэд үйлчлүүлдэг.

Бид 2020 оны хоёрдугаар сараас www.ejob.gov.mn гэсэн аппликэйшнийг нэвтрүүлсэн. Ажил хайгч иргэд энэ аппликэйшнээс Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт ирсэн ажлын байрны захиалгуудтай танилцаж болно. Мөн ажил олгогчид манай байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн мэдээллийг авах боломжтой юм. Нийслэлийн есөн дүүрэг болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирсэн ажлын байрны захиалгуудаа пүрэв гараг бүр шинэчилж, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн пэйж хуудаснуудаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Эдгээр мэдээлэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны пэйж хуудсанд байршдаг. Мөн www.hudulmur-halamj.gov.mn сайтад ажлын байрны захиалгууд байгаа. Энэ мэдээллүүд өдөр өдөртөө, орсон даруйдаа шинэчлэгдээд явдаг. Ажлын байрны захиалгын хугацаа дууссан бол архивлагдаж иргэдэд харагдахгүй болдог. Тиймээс www.hudulmur-halamj.gov.mn сайтад байгаа ажлын байрны мэдээллүүд нь шинэ захиалгууд гэсэн үг юм.

-Иргэддээ хандаж юуг анхааруулах вэ?

-Ажил идэвхтэй хайж байгаа иргэд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон дүүргүүдийн цахим сайтуудаас мэдээлэл авах боломжтой. Цар тахлын хүнд үед халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг иргэддээ уриалж байна.    



Эх сурвалж:  Ulaanbaatar.mn
Ж.Гантулга: Суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гарган ажиллаж байна
Б.Тамир: Цахим шилжилтийг төр дангаараа хийж чадахгүй
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration