Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
Гоё ертөнцтэй хүмүүс 2
Сонин содон 

Гоё ертөнцтэй хүмүүс 2

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 12, 2021
38
0

Нарийн зүүний Нандин мэдрэмж 

Оросын уран зураач Вера Шимуния нарийн зүү болон утсаар олон янзын оёдол, зангилааны техник ашигладаг залуу уран бүтээлч. 

Тэрээр маш мөрөөдөмтгий аз жаргал хайраар өдөөгдсөн нэгэн хэмээн өөрийгөө тодорхойлдог ба Би зүгээр л хичээх хэрэгтэй гэж үргэлж өөртөө хэлж, зоригжуулж эрч хүчээ хийсэн бүтээлээсээ авдаг өвөрмөц сэтгэхүйтэй нэгэн. 

Хатгамлуудаа хагас жил гаруй хугацаанд хийсний дараа өөрийн Инстаграм хуудсанд танилцуулсан нь маш олон хүнээс магтаалыг харамгүй авч олонд танигдаж буй. Нэг хатгамал хийхэд заримдаа 3 хоног заримдаа 1 сар ч гаран үргэлжилдэг нарийн зүү өнгө өнгийн утаснуудын хослол сэтгэл татам биш гэж үү.