Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
 Экспортыг дэмжих зөвлөлийн хуралдаан болов
Эдийн засаг 

Экспортыг дэмжих зөвлөлийн хуралдаан болов

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 12, 2021
38
0

Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ГХЯ-нд болж, Зөвлөлийн гишүүн байгууллагуудыг төлөөлж 50 гаруй албаны хүмүүс танхимаар болон цахимаар оролцов.

Хуралдааныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалж, хуралдаанаар “Монгол Экспорт хөтөлбөр”-ийн I үе шатны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн, II үе шатны арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Энэ удаагийн “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хуралдаанд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Европын Холбооны санхүүжилттэй “Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл”, Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” зэрэг экспортыг дэмжих зарим төслүүдийн талаар хэрэгжүүлэгч байгууллагуудаас мэдээлэл хийсэн бол Женев дэх Олон улсын худалдааны төвийн мэргэжилтнүүд цахимаар оролцож тус төвийн дэмжлэгтэйгээр боловсруулан гаргасан “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал”-ын талаар дэлгэрэнгүй илтгэл тавив.

ГХЯ-ны зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд суурилсан экспортыг дэмжих, сурталчлах төвүүдийг Европын Холбоо, ӨМӨЗО-ны Хөххотод байгуулах ажлыг МҮХАҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Эх сурвалж:  ГХЯ
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээв
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration