Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
Нийслэлийн есөн дүүргийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдлээ
Цаг үе 

Нийслэлийн есөн дүүргийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдлээ

Oyuk Oyuk Oyuk Oyuk
6 сарын 12, 2021
19
0

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу зургадугаар сарын 7-нд иргэдээс нийт 310 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа хоёр минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 18 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, зургаан иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 13, суурин 41 цэгт 104 багийн 556 эмч, ажилтан ажиллаж, 11.888 иргэнийг дархлаажуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан вакцины цэг маргааш буюу зургадугаар сарын 9-нд ажиллахгүй. Зургадугаар сарын 10-наас дархлаажуулалт хуваарийн дагуу үргэлжилнэ. Шинжилгээ авах цэгүүд хуваарийн дагуу ажиллана.

Нийслэлийн есөн дүүргийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдлээ.

1. Баянгол дүүрэг info@bgd.mn

2. Баянзүрх дүүрэг info@bzd.ub.gov.mn

3. Багануур дүүрэг info@bnd.ub.gov.mn

4.Багахангай дүүрэг zdtg@bagakhangai.ub.gov.mn

5. Сүхбаатар дүүрэг info@sbd.gov.mn

6.Сонгинохайрхан дүүрэг songino_hairhan@skhd.ub.gov.mn

7. Хан Уул дүүрэг info@khanuul.mn

8. Чингэлтэй дүүрэг info@chingeltei.gov.mn

9. Налайх дүүрэг nadubgov@webmail.com

Эх сурвалж:  Ulaanbaatar.mn
Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамруулна
Сэрэмжлүүлэг: Гол, мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration