Даваа, 5 сарын 16, 2022
Хадгалсан мэдээ (0)
“Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ногоон хотууд 2021” олон улсын хурал боллоо
Цаг үе 

“Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ногоон хотууд 2021” олон улсын хурал боллоо

Oyuk Oyuk Oyuk Oyuk
5 сарын 16, 2022
120
0

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зохион байгуулсан “ЕСБХБ-ны Ногоон хотууд 2021” олон улсын цахим хурал зургадугаар сарын 8-9-нд боллоо. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, Улаанбаатар хотын ногоон хотын хөгжлийн бодлого хийгээд энэ хүрээнд хийж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.

Энэ удаагийн “ЕСБХБ-ны Ногоон хотууд 2021” хурлаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хотуудын хүлээсэн үүрэг, оролцоо, мөн хэлэлцээрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд хотууд хэрхэн нүүрстөрөгчийг бага ялгаруулах вэ, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эдийн засаг, ногоон хотын хөгжилд хэрхэн шилжих боломжтой талаар ярилцав. Тус хуралд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын дарга Мансур Явас, Бүгд Найрамдах Албани Улсын Тирана хотын дарга Эрион Велиаж,  Болгар Улсын София хотын орлогч дарга Дончо Барбалов, Гүрж Улсын Тбилиси хотын орлогч дарга Андрия Басилая болоод Олон улсын эрчим хүчний агентлаг, ЕСБХБ-ны Тогтвортой дэд бүтцийн групп, Уур амьсгалын ногоон сангийн Дасан зохицох, нөлөөллийг бууруулах газрын төлөөлөгчид оролцсон. Ингэхдээ өөрийн улс, орон болон байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн төлөөх арга хэмжээнүүд хийгээд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар санал солилцов.

Оролцогч хотуудын зүгээс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах үүднээс тогтвортой нийтийн тээврийг хөгжүүлж, улмаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх замаар дизель түлш ашиглаж буй автобусыг цахилгаан, байгалийн хий ашигладаг автобусаар солих, трамвайн шугамуудыг шинэчлэх, хотын төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа аж. Гэвч эдгээр үйл ажиллагааг өргөжүүлэхэд ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, ухаалаг, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх шаардлага тулгарч буй. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд ЕСБХБ-ны зүгээс ногоон бонд, тогтвортой байдлыг хангах зорилготой бонд, буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийг хослуулсан санхүүжилтийн хэлбэрүүдийг онцлов. Цаашид хог хаягдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд дижитал технологийг ашиглахын зэрэгцээ тухайн орон нутгийн онцлог чанарыг харгалзан үзсэн шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.

Ногоон хотуудын хөтөлбөрийг анх 2016 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санаачлан өөрийн үйл ажиллагаа явуулж буй бүх орнууддаа хэрэгжүүлэх зорилгоор 950 сая евро бүхий санхүүжилтийн шугамтай хөтөлбөрийг батлуулсан байдаг. Тус хөтөлбөр нь стратеги төлөвлөлтийг хөрөнгө оруулалт болон түүнийг дагалдах техникийн тусламжтай уялдуулан, ногоон хотын хөгжлийн иж бүрэн бизнес загварыг санал болгосон. Улмаар Ногоон эдийн засагт шилжих (GET) хандлагын бүрэлдэхүүн хэсэг болох ногоон санхүүжилтийн хэмжээг өргөжүүлэх зорилготой юм.

Улаанбаатар хотын хувьд 2018 онд Ногоон хотуудын хөтөлбөрт Ази тивээс хамрагдсан анхны хот болсон юм. Хөтөлбөрт хамрагдсанаар Улаанбаатар хотын Ногоон хотын Үйл ажиллагааны төлөвлөгөө (НХҮАТ)-г ЕСБХБ-ны дэмжлэгтэйгээр боловсруулж, нийслэлд тулгамдаж буй байгаль орчин, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг тодорхойлж хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд “Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх”, “Улаанбаатар хотын 700 айлын ногоон орон сууц” зэрэг төслүүдийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Эх сурвалж:  Ulaanbaatar.mn
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзав
Нийслэлийг хоёр шинэ төв, таван дэд, 26 олон нийтийн төвтэй болгоно
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration