Даваа, 12 сарын 6, 2021
Хадгалсан мэдээ (0)
Хотын түүх, соёлын тухай мэдлэг олгох анимэйшний сүүлийн цуврал гарлаа
Сонин содон 

Хотын түүх, соёлын тухай мэдлэг олгох анимэйшний сүүлийн цуврал гарлаа

Oyuk Oyuk Oyuk Oyuk
12 сарын 6, 2021
295
0

Улаанбаатар хотын музей “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээлийг санаачлан хүргэж байна. Ингэхдээ бага насны хүүхдэд дуу, шүлэг, хөгжим, дүрс, хүүхэлдэйн киногоор дамжуулан танин мэдэхүйн мэдлэг олгох, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой байгуулагдсан “Марчаахай”-тай хамтран ажиллажээ. “Хотын түүхийг анимэйшнээр” гэх бүтээлээр дамжуулан хүүхэд багачуудад хотын түүхийг энгийн ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьсон байна.

Тус цуврал нь, “Марчаахай Нийслэл хүрээнд”, “Социалист Улаанбаатар”, “Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл” гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн анхны анимэйшнээ өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд Улаанбаатар хотын музейн YouTube  хуудаснаа нийтэлсэн. Харин “Социалист Улаанбаатар хот” хоёрдугаар цувралыг дөрөвдүгээр сарын 8-нд олон нийтэд хүргэсэн бол сүүлчийн цуврал болох “Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл: 1639-1911” анимэйшнээ зургадугаар сарын 11-нд байршуулжээ.

Нийслэл хотынхоо үүх түүхийн талаар мэдлэг олгох, сонирхолтой, бүтээлч ажлыг хүүхэд багачууддаа үзүүлэхийг хүсвэл Улаанбаатар хотын музейн YouTube сувагт хандаарай.

“Марчаахай Нийслэл хүрээнд”- https://www.youtube.com/watch?v=faynmRmrPxM

“Социалист Улаанбаатар хот”- https://www.youtube.com/watch?v=KlpWDPOaVug

“Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл: 1639-1911” https://www.youtube.com/watch?v=tWi78RBHDIQ

Эх сурвалж:  Ulaanbaatar.mn
Гоё ертөнцтэй хүмүүс 3
Токиогийн олимп тооны хэлээр
Spectr News Theme
Oyuk Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration