Бямба, 6 сарын 12, 2021
Хадгалсан мэдээ (0)
Рио Тинто Оюу толгойн татварын асуудлыг анхааралдаа авчээ
Тоонот хоймор 

Рио Тинто Оюу толгойн татварын асуудлыг анхааралдаа авчээ

Баяр Удвал Баяр Удвал
6 сарын 12, 2021
715
0

“Оюу толгой” уурхайн 155 сая ам.долларын татварын асуудлыг Рио Тинто эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Рио Тинтогийн охин компани болох “Turquoise Hill”: “Хэрэв Рио Тинто уг татварын асуудалтай тэмцэж чадахгүй бол 11 тэрбум ам долларын үнэлгээтэй тус уурхайд одоо төлдгөөс илүү татвар төлөх хэрэгтэй болно” гэж мэдэгджээ.

Авилгатай тэмцэх газраас 2009 онд Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ тухайн үеийн эрх баригчид эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж байгаатай холбогдуулан Рио Тинто компани уг асуудлыг анхааралдаа авна гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн “Татварын асуудлыг ажлын 60 хоногийн дотор шийдэхгүй бол олон улсын арбитрын шүүхэд хандана” хэмээн дурджээ. “Turquoise Hill” компани: “Рио Тинто хуулиар заасан бүх татвараа төлсөн.

Мөн татварын үлдэгдэл болох 5 сая ам.доллараа төлнө. 2013-2015 онд хамаарах 150 сая ам.долларын татварыг төлөхөөс татгалзах хэрэгтэй.” гэжээ.

Д.Түшигт-Эрдэнэ

Эх сурвалж: The Australian

Шүүхийн хараат бус байдлаар Монгол Улс Зимбабвегийн дараа 110-т оржээ
Улиастайн тойргийн “Өндөр ээж”
Spectr News Theme
Баяр Удвал
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration