Мягмар, 12 сарын 6, 2022
Хадгалсан мэдээ (0)
Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ
Нийгэм 

Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
12 сарын 6, 2022
211
0

Энэ жил Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Тус намын 100 жилийн түүхэн замналыг эргэцүүлэхэд, энэ 100 жил  бол анхны санаа үүрэг хариуцлагаа  биелүүлж ирсэн 100 жил юм. Хөгжлийн бат бэх  суурийг тавьсан 100 жил, тансаг ирээдүйг нээсэн 100 жил болно. 100 жилийн турш,  Хятадын коммунист нам Хятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалын төлөө, дэлхий дахины эв нэгдлийн төлөөх анхны санаа болон үүрэг хариуцлагыг практикт хэрэгжүүсэн билээ. 

Хятадын коммунист нам Хятадын ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт болон өөрчлөлт шинэчлэлтийн практикийг хэрэгжүүлж, Хятад үндэстнүүд өөрийн хөл дээрээ зогссонсноос, баяжин, хүчирхэжиж хөгжлийн үсрэлтэд хүрч, социализмын  орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлсэн байна. Хятадын коммунист нам нь энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хөгжих гэсэн далбааг өндөрт мандуулж, дэлхийн улс орнуудтай найрамдлаар харилцаж, ялангуяа хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, “бүс ба зам” санаачилгыг хамтаар хэрэгжүүлж, хөрш орнууд хоорондын дотно, чин үнэнч, хүртээмжтэй  гэсэн дипломат ойлголтоор удирдлага болгож, Хятад орны хөгжлөөр чин үнэнч хамтын ажиллагаатай түншүүдийн хамтын хөгжлийг дайчилж, хамтран ажиллаж хамтаар хожих үр дүнд хүрэхийг зорьсон билээ.

Олон жилийн турш, Хятад Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, хоёр улсын дээд хэмжээний харилцан айлчлал олон давтамжтай болж, хүмүүнлэгийн солилцоо улам нягт болж, бүх салбар дахь хамтын ажиллагаа үргэлжлэн нэмэгдэж, асар их амжилтад хүрч, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж, дэлхийн найрамдалт сайн хөршүүдийн үлгэр жишээ болов. Цар тахал гарснаас хойш, Хятад Монгол хоёр улсын засгийн газар болон ард түмэн цар тахалтай хүч хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч, хоёр улсын  уламжлалт найрамдлыг цаашид гүнзгийрүүлэв.

Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол улсын ард түмэнд Хятад орон болон Хятадын коммунист намын тухай ойлголцлыг цаашид нэмэгдүүлэх, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол болон найрамдлыг дээшлүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Соёлын яам, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын  ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв зэрэг байгууллага хариуцан хэрэгжүүлэх “Яруу алдрын 100 жил” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт өчигдөр боллоо. 

Тус соёлын солилцоогоор уран сайхны концерт, үзэсгэлэн, уран сайхны кино, ном, бүтээлийн солилцоо зэрэг таван арга хэмжээг цахимаар дамжуулан долоодугаар сарын 1-ний өдрөөс есөн сар хүртэл мэдээллийн сайтуудаар хүргэнэ. Энэхүү арга хэмжээг цахимаар Хятадын Төвийн радио телевизийн CRI сайт /www.cri.cn/, Солонго мэдээллийн сайт www.solongonews.mn, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албан ёсны сайт ccchinaweb-ub.org зэрэг сайтуудад тусгай булан нээж, арга хэмжээг бүх талаар дамжуулж мэдээлнэ. Мөн Монголын мэдээллийн таван сайттай хамтран ажиллаж, арга хэмжээний тодорхой агуулгыг шууд дамжуулан сурталчилж, мөн таван сайтын facebook хуудас зэрэг сошиол мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилна. Баримтат кино, олон ангит уран сайхны киног Монголын телевизийн сувгуудаар үзэгчдэд хүргэх болно.

Нөхөн сэргээлтгүй хаягдсан Шийртийн гол шавраар урсаж, Орхон гол ширгэхдээ тулжээ
"Шар дарцаг" аяны хүрээнд авто осол буурчээ
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration