Мягмар, 9 сарын 28, 2021
Хадгалсан мэдээ (0)
АИ-92 шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ
Эдийн засаг 

АИ-92 шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
9 сарын 28, 2021
232
0

Д.ОЮУН

Шатахууны үнэ 300 төгрөгөөр өсчээ. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар дизель түлш 2150-2290 төгрөг, АИ-92 авто бензин 1450 төгрөгийн үнэтэй байсныг  Нийслэлийн статистикийн газрын цахим хуудаст тэмдэглэжээ.  Өнгөрсөн сарын 10-нд шатахууны үнийг 600 төгрөгөөр нэмэх шаардлага үүссэнийг шатахуун импортлогчид холбогдох газруудад албан бичгээр хүргүүлсэн тухай мэдээлэл гарч байв. Гэвч тухайн үед албаны эх сурвалж “Шатахууны үнэ өсөх нөхцөл үүсээгүй, үнэ нэмэгдэхгүй” гэж мэдэгдсэн юм. 

Шатахууны үнийн өсөлтийг дэлхийн зах зээл дээрх Brent маркийн газрын тосны үнийн өсөлттэй холбон тайлбарладаг. Өнгөрсөн сарын 10-ны байдлаар дэлхийн зах зээл дээр Brent маркийн газрын тос 72.52 ам.долларын ханштай байсан бол энэ сарын 2-ны байдлаар 76.10 ам.долларт хүрчээ. 

Хэдийгээр ирэх даваа гаригт АМГТГ-аас мэдээлэл хийнэ гэсэн ч дэлхийн зах зээлийн ханшийг дагахаас өөр сонголт үлдсэнгүй хэмээн тайлбарлах вий гэх болгоомжлол судлаачдад байна. 

Түүнээс гадна ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны гарцыг нэмэгдүүлэх шийдвэрт хүрэх оролдлого хийж байгаа тул нефть бүтээгдэхүүний үнэ буурах хүлээлт нефть экспортлогчдын дунд бий. Учир нь хөрөнгө оруулагчид Саудын Араб, ОХУ-ын дэмжлэгтэйгээр урьд өмнө тохиролцсон үйлдвэрлэлийн хязгаарлалтыг бууруулах замаар наймааг арванхоёрдугаар сараас өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх боломжийг олгох хэлэлцээрийг тохиролцоно гэж найдаж байгаа тухай www.marketwatch.com сайтад тэмдэглэжээ. 

Brent маркийн газрын тосны үнэ өнгөрсөн сарын 10-нд 72.52 ам.доллар байсан бол долоодугаар сарын 2-нд 76.10 ам.долларт хүрчээ.

“АНУ өнгөрсөн жил өөртөө тусгай эрх шаардаж аль хэдийнэ эрэмбийг тодорхой хэмжээгээр эвдсэн. Ерөнхийдөө ОПЕК өндөр үнэ, нийлүүлэлтийн хатуу байдал, эвслийн гадна талын хариу арга хэмжээ авахгүй байгааг харгалзан үзээд сүүлийн үед өөртөө хэт итгэлтэй болсон гэж ойлгож байна” гэж Commerzbank-ийн түүхий эдийн шинжээч Eugen Weinberg хэлжээ. Хэрэв ОПЕК + тохиролцоонд хүрч чадахгүй, одоо байгаа хашлагуудаа хэвээр нь үлдээхгүй бол түүхий эдийн хувьд нааштай алхам болно.

Түүнчлэн баасан гаригийн яриа хэлэлцээ амжилтгүй болбол "өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад одоогийн нийлүүлэлт хангалтгүй тул цаашид газрын тосны ханш огцом өсөх магадлалтай" гэж ActivTrade-ийн ахлах шинжээч Рикардо Евангелиста хэлсэн байна. Гэнэтийн мухардалд орсон тохиолдолд өндөр үнээр далимдуулан үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг хүсч буй гишүүдийн хариу үйлдлийг баталгаажуулах боломжгүй гэж шинжээчид үзэж буй юм. 

Ийнхүү дэлхийн зах зээл дээр ч нефтийн ханшийн талаар тодорхойгүй байдал үүссэн бөгөөд энэ нь манай улсад хэдий хугацаанд нөлөөлөх вэ гэдэг асуудал хөндөгдөнө. 

Өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн шатахууны үнийг нэмэх болсноо илэрхийлсэн шатахуун импортлогчид авто бензинийн ханш яагаад нэмэгдэх болсон шалтгааныг тодорхой тайлбарлах учиртай. Яагаад гэвэл хэдий хугацаанд үнийн өсөлтийн нөлөөнд автах вэ гэдэг тодорхой мэдээлэл дутмаг байгаагаас үл ойлголцол үүсэх хандлага ажиглагдсаар байгаа. Тиймээс аль аль талдаа бодит мэдээллийг нээлттэй өгөх нь зүй ёсных биз ээ. 

Хүнсний талоноор и-баримт өгдөг дэлгүүрүүдээс худалдан авалт хийж болно
Эдийн засгийн сэргэлт хэврэг байна гэв
Spectr News Theme
Oyukhaa Oyu
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration