Мягмар, 1 сарын 25, 2022
Хадгалсан мэдээ (0)
Майн нэгний жагсаал боллоо
Эдийн засаг 

Майн нэгний жагсаал боллоо

Baatarkhuu Lhamjav Baatarkhuu Lhamjav
1 сарын 25, 2022
959
0

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан МҮХАҮТ-аас CоVid19 халдвараас үүссэн эдийн засгийн хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг интернэт орчинд болон “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-ыг зохион байгууллаа.

Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд “Пикет” буюу ажлын байран дахь ажил хаялтыг өнөөдөр 9.30-10.15 цагийн хооронд зарлажээ. Өөрсдийн бизнест тулгарч буй асуудлаа шууд бичлэгээр мэдэгдэх, албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсаараа дамжуулан оролцлоо.

Мөн Спортын төв ордны өмнөх талбайд болж буй “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-д хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүдийг тавьжээ. Үүгээр CoVid19 цар тахлын үед ажлын байрны цомхтголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахгүй бол эзэнгүй багаж хэрэгслүүд энэ мэтээр нэмэгдсээр байхыг төр засаг, нийгэмд сануулж байгаа юм. Уг жагсаал өнөөдөр 8.30-17.00 цагийн хооронд болно.


Дашрамд дуулгахад манай улсад өнөөдрийн байдлаар  46 мянган ажлын байр үгүй болжээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан 1100 сургалтын төвөөс 300 нь бүрэн дампуурсан бол үлдсэн хэсэг нь банкны зээлээ төлж чадахгүй байраа барьцаанд тавьсан, түрээсийн байрнаасаа гарчихсан байдалтай байна.

Эх сурвалж:  МҮХАҮТ
Сэргээгдэх эрчим хүчний цэнэг хураагуурын системтэй болно
Блокчэйн технологид суурилсан HR-tech & Fintech болох “BEEVER” олон улсын систем Монголд удахгүй нэвтэрнэ
Spectr News Theme
Baatarkhuu Lhamjav
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК

Сэтгэгдлүүд

Редакцийн бодлого

“И пресс медиа” ХХК нь 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдаж хэвлэл мэдээллийн салбарт www.epress.mn мэдээллийн цахим хуудсыг нээн ажиллуулж байна. Манай www.epress.mn сайт нь нийтлэлийн бодлогын хувьд дараахи чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Үүнд:  Улс орны эдийн засгийн хөгжил – төрийн эдийн засгийн бодлого /макро, микро эдийн засгийн бодлого – төсөв, мөнгөний бодлого – бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт – төрийн аудит, татварын тогтолцоо/,  Бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлуудыг судлан шинжилж, сурвалжилж,  Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, шийдлийг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, ярилцлагыг олон нийтэд түгээх болно.  Ингэснээр манай сайтын мэдээлэл улс орны эдийн засаг, нийгмийн харилцаанд нөлөөлөгч хүчин зүйл болох учиртай.  Дэлхийн болон улс орныхоо эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар “сонин содон” мэдээллүүдийг цуглуулан боловсруулж Та бүхний мэдлэгийн санг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.  Мэдлэгийг тэлэх чиглэлд нэмэлт “Монголын түүхийг товчоор” булан нээж, түүхийн чухал мөчүүдийн талаарх мэдээллийг шинэлэг хэлбэрээр уншигч та бүхэндээ хүргэнэ.  Бид сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайлал болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно.  Уншигч та бүхэнтэйгээ үр өгөөжтэй хамтран ажиллана.

Registration Login
Sign in with social account
or
Lost your Password?
Registration Login
Sign in with social account
or
A password will be send on your post
Registration Login
Registration