Лхагва, 6 сарын 7, 2023
Хадгалсан мэдээ (0)
Баасан гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ
Нийгэм 

Баасан гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ

Oyukhaa Oyu Oyukhaa Oyu
6 сарын 7, 2023
674
0

Х.БУЛГАН

www.epress.mn мэдээллийн сайт 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна. 

Зууны мэдээ сонин

“Хятадын эрчим хүчний хямрал ОХУ-д ашигтай”нийтлэлийг онцолж байна. Тус нийтлэлд “...Хятад улс түүхэн дэх хамгийн том эрчим хүчний хямралыг мэдэрч байна. Цахилгаан тасалдал нь одоогоор 100 сая иргэнд нөлөөлөөд байгаа бол дахиад ч ийм тооны иргэн харанхуйд нөмрүүлэх эрсдэлтэй байна...

...Хятадад эрчим хүчний хямралыг даван туулахад нь туслах нэмэлт Оросын дэд бүтцийг бий болгох талаар ярьж болно. Оросын хувьд ийм хөрөнгө оруулалт нь байнгын, баталгаатай орлогын найдвартай эх үүсвэр болох юм...”

Энэ талаар “Зууны мэдээ” сонины гуравдугаар нүүрээс уншаарай. 

Өдрийн сонин

“Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Хийж амжаагүй, хэлж амжаагүй зүйлдээ харамсдаг” ярилцлагыг онцолж байна. Тус ярилцлагад “...Би тэнд байхдаа нэг юм яс махандаа тултал мэдэрсэн. Яг үнэндээ торны цаана хоригдож байсан мань мэт яах вэ. Тэгэс ингэсхийгээд л даваад гарна гэдгээ мэдэж байсан. Мань мэтээсээ илүү ар гэрийнхэн маань хүнд хохирдог юм байна. Тэр хэд маань бие, сэтгэлээрээ зовж шаналж байгааг нь харж, мэдэрч байгаа хэрнээ яаж ч чадахгүй байх нь хамгийн хэцүү даваа...

...Олны дотор бужигнаж, санаа оноогоо солилцож, инээж ханиаж явах нь хүний суурь хэрэгцээ. Энэ хэрэгцээг хангах боломжийг нийгмийн сүлжээ олгодог болж. Би бол түйтэр хавьд л сүүтгэнэдэг...” 

Энэ тухай Өдрийн сонины 1, 4, 5 дугаар нүүрээс уншаарай.

“МҮОХ-г тойрсон луйврын эргэн тойронд...” нийтлэлийг мөн онцолж байна.

...Үндэсний аудитийн газраас Монголын Үндэсний олимпийн хорооны үйл  ажиллагаанд шалгалт оруулжээ. Шалгалтын тайланг үзэхэд хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Тайланд олимпийн хартийн хэрэгжилт хангалтгүй, зарим эрх зүйн акт нь хууль дүрэмтэй нийцээгүй. Монголын үндэсний олимпийн хороо нь үйл ажиллагааны үндсэн зарчмаа хангалттай хэмжээнд баримтлан ажиллаагүй. Хянан шалгах зөвлөл нь чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаа нь хангалтгүй. Үйл ажиллагааны хяналтгүй, мэдээллийн ил тод байдал хангалтгүй. Орлогын эх үүсвэрийг бодитой төлөвлөөгүй, хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрийн ашиглалт, зарцуулалт хангалтгүй гэх зэрэг зөрчлүүд илрээд байна...

 Энэ тухай Өдрийн сонины есдүгээр нүүрээс уншаарай.

Өнөөдөр сонин

“Уруудсан экспорт, өгссөн үнэ” нийтлэлийг онцолж байна.

...БНХАУ 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах болсон. Тиймээс өвлийн олимп өнгөртөл хятадууд бусад орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхдээ хатуу бодлого баримтална гэж эх сурвалжууд таамаглаж байна. Гаалийн ерөнхий газраас манай улс энэ оны эхний есөн сард 12 сая тонн нүүрс экспортолсныг мэдээллээ. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сард 11.4 сая тонн нүүрс экспортолсныг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын танилцуулгадаа дурдсан байв. Тэгэхээр өнгөрсөн сард 400 мянга орчим тонн нүүрс хил давуулжээ. Хятадууд хэсэг хугацаанд ийм бага хэмжээтэйг экспортлоход хүргэсэн юм...

Энэ тухай Өнөөдөр сонины гуравдугаар нүүрээс уншаарай.

Монголын үнэн сонин